“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуунд холбогдох Эрүүгийн хэргийг прокурорын байгууллагаас харьяалал тогтоон өнгөрсөн долоо хоногт АТГ-т шилжүүлжээ. Мөн Э.Номинчулууны хэрэгт “Тавилан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг хамтатган шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, Х.Цогнойжамцыг “Багануур” ХК-ийн захирал Э.Номминчулуунд өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцнаас 500 сая төгрөгтэй тэнцэх таван өрөө байр бэлэглэсэн гэх үйлдэлд нь шалгаж эхэлжээ.
Хэргийг сануулбал, Э.Номинчулуун нь "Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавилан" ХХК-ийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад төсөвт өртгийг нэмж зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар зөрүү мөнгийг тендерт ялсан компанийн удирдлагуудтай хувааж завшсан байж болзошгүй гэх үйлдлийг нь өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдрөөс шалгаж эхэлсэн юм.