өдөр
шөнө
×

Ерөнхийлөгч залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгохыг санууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд өрнөсөн тайван жагсаалаар залуусын зүгээс Монгол Улсын Засгийн газарт тавьсан тодорхой шаардлагыг яаралтай хэрэгжүүлэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зөвлөлдлөө.

Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан үгээ хэлэх эрх, эрх чөлөөгөө эдэлж, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэн өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлов.

Ард иргэд, залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг санууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (24.198.66.185)
    Энэ мань амьд байсан юм уу....
    2022 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.84.225)
    Энэ сайхан их зуйл сэдэж хэрэгжуулж бгаа залуу Эмуужин гэдэг хуухэн яагаад улс торийн ухдэл гэж харааав Соелтой эмэгтэй гэж ойлгож блаа хортой эрээн могой бсан бн Ер нь хумуусийг байнга зухэж кайф авдаг Муухай л бн хоол болдог бол яая гэхэв
    2022 оны 04 сарын 09 | Хариулах
  • Гааяа (66.181.161.81)
    Залуус үгээ хэлэх эх орондоо эзэн байх одоогийн болоод эрээдүйн сайн сайхны төлөө үгээ хэлж байна.Огцор тар гээгүй ажлаа олигтойхон хий гэлээ.Өнөөдөр нэн тэргүүнд үнийн хөөрөгдлийг зогсоо гэлээ.Идэмхий малнуудийг илэрүүлж эдлэх ялыг эдлүүл гэлээ.Тиимээ бүгд зөв харин залуу хүмүүс болхоороо жаахан хүлээц муутай байх шиг бна.Гэхдээ төр засгаа бүтнээр нь харлуулж болохгүй. Төрөө дээдэлдэг монгол хүн бүр үүнийг мэдэх ёстой.
    2022 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.94.210)
    Харин тиймээ монгол улс минь будаа гурилын үнээ л битгий нэмээрэй дээ.гуйж байна
    2022 оны 04 сарын 09 | Хариулах
Top