өдөр
шөнө
×

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайд Liebherr R9200 экскаватор ажиллаж эхэллээ

Liebherr R9200 экскаватор Монголд анх удаа “Эрдэнэс Таватолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайд 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Уулын хэлтсийн  Б ээлжийн оператор Б.Алтанхуяг, Б.Мөнхбат нар 001,002 дугаартай  шинэ техникүүдээ хүлээн авсан бөгөөд Уулын хэлтсийн дарга Д.Баярбаясгалан, Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга Ж.Алдармаа тэргүүтэй  хамт олноос нь түлхүүрийг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

001 дугаартай, Liebherr R9200 экскаваторын анхны шанагыг оператор Б.Алтанхуяг автосамосвалын оператор Б.Сэлэнгийн Белаз-75135-т ачсанаар шинэ техникийн ажлын гараа эхэлж, компанийн түүхийн хуудас нэгээр нэмэгдлээ.

lieberr 9200 маркийн экскаватор нь 12,5м куб шанагатай, 210 тонн ажлын жинтэй Монголд орж ирсэн анхны загвар юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top