“Өөрийнхөөрөө”, “Gangster love”, “Буруу” зэрэг уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулсан Реппэр Roockie буюу У.Мөнхбаганын хувийн амьдрал уран бүтээлээсээ ч дутахааргүй дуулиантай. Залуу реппэрийн тухайд жүжигчин Г.Золзаяатай эхлүүлсэн хайрын романс одоо ч олны анхаарлын төвд байгаа. Хосуудын өмнөх дуулиан шуугиан намжаагүй байтал дахин шинэ скандал сөхөгдлөө. Найз бүсгүй нь “Хавтаст хэрэг” олон ангит кинонд Макао Маараагийн дүрийг бүтээгээд завгүй байх зуур Roockie-г жүжигчин А.Туяатай болзож эхэлсэн гэсэн “жиг жуг” дуулдах болжээ.