өдөр
шөнө
×

Хөгжлийн банкнаас ₮4,1 тэрбум зээлсэн эзэнгүй үхэрнүүдтэй холбоотой утасны үзүүр Г.Батдорж, Ж.Энхбаяр нар дээр очиж тайлагдах бололтой

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр өчигдөр “Хөгжлийн банкнаас "Сэлэнгийн герефорд" ХХК 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэтэл өнөөдөр тухайн компанийн эзэн нь олдохгүй байна. Баахан үхэр л үлдсэн байна. Энэ асуудлыг АТГ-т өгч шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн мэдэгдсэн юм. 

Тэгвэл Улсын бүртгэлийн цахим санд "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Лханаажав овогтой Баянбаатар, гүйцэтгэх захирлаар Польш улсын иргэн Sowa Michal Grzegorz нар бүртгэгдсэн талаар мэдээлжээ.

Тэгвэл баттай эх сурвалжийн зүгээс "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн нууц эзэн нь “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Г.Батдорж гэдэг мэдээллийг өглөө. "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Баянбаатар гэгч нь Г.Батдоржийн ээж нь ажээ. 

Г.Батдоржийн тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаяртай найз нөхдийн харилцаатай, хамтарч бизнес эрхэлж байсан нэгэн юм байна. Ж.Энхбаярын тухайд Г.Батдоржийн нэгэн адил Сэлэнгэ аймагт  “Грейфорд”, “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн фермийг эрхлэн ажиллуулдаг юм.

Тиймээс  АТГ Г.Батдорж, Ж.Энхбаяр нарын холбоо хамаарлыг шалгаж Хөгжлийн банкны хохирлыг төлүүлэхэд буруудах зүйл алга.

Г.Батдоржийн энэ тухай ярьсан ярилцлагыг энд дарж бүрэн эхээр нь уншина уу

Тус компани нь 2018 онд Хөгжлийн банкнаас мах бэлтгэлийн кластерийн хүчин чадал сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр 4,1 тэрбум төгрөгийн зээл авсан ч өдгөө хүү, алданги нэмэгдэн 5,1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт үлдэж, чанаргүй зээлдэгчийн ангилалд ороод байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (64.119.21.82)
    Байгалийн хулгайч
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.36)
    ЖЭ гэдэг хүн дэл сул л юм байвал хүртчих санаатай юм аа. Авсан нь тод байна. Хэнд хэдийн авилга өгч зээл авав гэдгийг нь тогтоогоорой доо МАНгаруудаа
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.134)
    МАНгар этгээд ЖДҮ дэнэ,ХөгжилБанкдана МАНай энэнд хийхгүй юм алгаа
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (192.82.85.180)
    Ж.Энхбаярыг юманд холбочих санаатай хүмүүн байнаа хаха
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
  • Zochin (103.212.117.44)
    Ene Enkhbayar odoo arai dendnee.Bas JDY chinishtei
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
  • Иргэн (66.181.184.134)
    Хулгайч минь өрөө төл. Ичдэггүй новш вэ. Хулгай ч бол хулгайч. Хэзээ засрахгүй
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
  • Иргжн (59.153.112.107)
    ЖДҮ-ээс бас л хуссан хулгайч шүү дээ.
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Энэ ж.Энхбаярт оролцохгүй юм гэж алгаа. Ждү шаана, хөгжлийн банкнаас зээл аваад төөрүүлнэ гээд….
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
  • Иргэн (66.181.184.134)
    Яасан ичдэггүй хулгайч вэ. Өрөө төлөөч. Баттулга гээд л хүнбүрийг төөрөгдүүлээд баясан чинь энэ новш ард нь нуугдаад байсан юм өайна шүү дээ
    2022 оны 03 сарын 30 | Хариулах
Top