өдөр
шөнө
×

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж лам залаад төсвийн 14,4 сая төгрөгөөр өргөл өргөчихжээ

Өмнөговь аймгийн засаг ноён Р.Сэддорж төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, гарын салаагаараа урсгаж эхэлжээ. Үүнийг батлах тодорхой жишээ гэвэл лам залаад 14,4 сая төгрөгөөр өргөл өргөчихсөн тухай асуудал юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А/1645 тоот захирамж гарган баталжээ.

Уг захирамжаар Брагри Дамцагдоржийн IV дүрийн хувилгаан Данзанжамьянлодой ламтан Өмнөговь аймагт морилох үйл ажиллагаанд 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуу мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас зарцуулахыг зөвшөөрчээ. Харин энэхүү 4,4 сая төгрөгийг чухам юунд зарцуулсан нь нууц хэвээр үлдсэн байна.

Ингээд зогсохгүй Р.Сэддорж тухайн өдрөө А/1623 дугаартай өөр нэгэн захирамжийг дахин гаргаж “Засаг даргын нөөц сангаас Данзанжамьянлодой ламтанд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй” хэмээн лүндэгнэсэн байх юм. 10 сая төгрөгийг ийнхүү “дэмжлэг үзүүлсүгэй” гэснийг бодоход ламтан Өмнөговь аймагт морилсонд талархал илэрхийлж, өргөл өргөж барьсан хэмээн ойлгогдож байна

Ер нь бол хэн ч байсан итгэл үнэмшлээрээ лам залж ном уншуулаад, хувиасаа өргөл өргөхөд буруудах зүйлгүй. Гэтэл Р.Сэддорж мэтийн дарга нар төсвийн мөнгөөр лам залж ажил үйлсээ даатгасныхаа төлбөрт улсын төсвийн 14,4 сая төгрөгөөр өргөл өргөрчихсөнд асуудал байна. Үүнийг төсвийн зүй бус зарцуулалт гэхээс өөр юу гэлтэй. Тиймээс уг асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч Р.Сэддоржид хариуцлага тооцон огцруулахад буруудах зүйл алга.

Манай сайтын зүгээс Р.Сэддорж төсвийн мөнгийг энэ мэтээр хэрхэн үр ашиггүй зарцуулж байгаа тухай баримтуудыг цаашид цувралаар хүргэх болно.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (66.181.161.115)
    Ажнай Батэрдэнэ гэгч хулгайч луйварчин риздаагийн утсан хүүхэлдэй суганий үс муу лалрий ажнайгаасаа их юм сурч байгаа юм бн даа
    2022 оны 03 сарын 11 | Хариулах
  • Баасансүрэн (202.126.89.128)
    Энэ дарга их айдастай болоод лам залж нүгэлээ наминчилаа юү.
    2022 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.45)
    Сэддоржоо огцор..
    2022 оны 03 сарын 09 | Хариулах
  • АН (66.181.161.85)
    Ажнай Бат-Эрдэнийн суганы үс шүү энэ нөхөр
    2022 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Сайн засаг дарга байна Өмнөговьчууд бар жилдээ айлтгүй болжээ
    2022 оны 03 сарын 09 | Хариулах
Top