Монголын бодибилдинг фитнессийн холбооноос 31 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах “Монголын мистер 2022” тэмцээнийг зохион байгуулахад бэлэн боллоо.
Тус тэмцээн энэ сарын сарын 5-ны өдөр буюу маргааш UG пласст 9 цагаас эхэлнэ. "Монголын мистeр 2022" Бодибилдинг Фитнессийн улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд нийтдээ 65 клубын 220 гаруй тамирчид 26 ангиллаар өрсөлдөж маргааш шилдгүүдээ тодруулах юм. Тэмцээнд түрүүлсэн тамирчид Азийн болон ДАШТ-д оролцох эрхтэй болох ажээ.