“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд Нярав орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан ба 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан ажлын байрны нээлттэй өдөрлөгөөр анкет хүлээн авч, нийт 233 иргэн анкет ирүүлсэн.
Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.