өдөр
шөнө
×

Украинд 20 Монгол оюутан хоол хүнсгүй, хүйтэн хонгилд хоног төөрүүлж байна

“Украин дахь өргөмжит консул Эдуард Урбан Украинд суралцаж байсан бүх Монгол оюутныг хил гаргаж, өөрөө сүүлийн оюутнуудтай хамт Польшийн хилээр нэвтэрчээ” гэдэг мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд цацагдсан. 

Тэгвэл уг мэдээлэл нь худал мэдээлэл гэдгийг Украин дахь Монгол оюутнуудын зүгээс мэдэгдлээ. Украинд өнөөдрийн байдлаар (2022.02.27) Харьков, Кривогород хотуудад нийт 20 Монгол оюутан үлдсэн байна. Байнгын оршин суудаг Монгол иргэд энэ тоонд ороогүй аж.

Дээрх оюутнуудын зүгээс манай сайтад өгсөн тодруулгадаа, "Өнгөрсөн шөнө нөхцөл байдал нилээн ширүүсч бөмбөгдөлт дэлбэрэлт нь эрс нэмэгдсэн. Энгийн иргэд нь бүгд зэвсэглэсэн тул гэмгүй ард иргэд олноороо буудууулж байна. 

Харьков хотын Монгол оюутнууд 8 болон арваараа хоёр тусдаа байрласан, нэг хотод байгаа оюутнууд хоорондоо уулзаж нэгдэх боломжгүй нөхцөлд  байна. 

Ер нь бол дайны талбар болсон хотоос гарна гэдэг ямар ч боломжгүй зүйл болчихоод байна. Бидний хувьд ямар ч халаалтгүй хүйтэн хонгилын давхарт байрлаж байна. Удахгүй бидний хүнсний нөөц дуусна. 

Энд хүнсний хомсдол бодитоор үүсээд эхэлчихсэн. Дэлгүүрүүдийн лангуу хов хоосон, дан талхаар л голоо зогоож байна. Одоо Украинд байгаа Монгол оюутнууд маш хүнд хэцүү нөхцөлд байна. Энэ чигээрээ хэр удахыг хэн ч мэдэхгүй байна” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top