өдөр
шөнө
×

Баримт‌: Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж ковидоор мөнгө хийж 3,1 тэрбумыг халаасалжээ

Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргална гэдгийн үлгэрээр эрүүл мэндийн салбарын зарим дарга нар ковидыг хэрхэн мөнгө хийх боломж болгон хувиргаж, хөрөнгөжсөн тухай баримтыг дэлгэж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэрхэн ковидоор мөнгө хийж хөрөнгөжив?

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой хамаарал бүхий “Шинонмед” гэх эмнэлэг бий. Уг эмнэлэг өмнө нь “Туйплин шинэ зууны эмнэлэг”, "Эрин эмнэлэг” зэрэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд “Шинонмед” болгон нэрээ өөрчилжээ.

Харин “Шинонмед” эмнэлгийн эзэмшигч нь 2006 онд үүсгэн байгуулагдсан “Хурилдуур” ХХК ажээ. Улсын бүртгэлд “Хурилдуур” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ганбаатар овогтой Сэргэлэн, гүйцэтгэх захирлаар Цэенойдов овогтой Оюунцэнгэл бүртгэгдсэн байна.

“Шинонмед” эмнэлгийн эзэмшигч “Хурилдуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэенойдовын Оюунгэрэл болон НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн эхнэр Цэенойдовын Алтанзагас нар нь төрсөн эгч дүүс аж. Тэгэхээр Шинонмед эмнэлэг нь Б.Бямбадоржийн гэр бүлийн бизнес гэдэг нь эндээс тодорхой болж байна.

Хамгийн сонирхолтой нь Б.Бямбадорж 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдсоны дараа буюу 2021 оны тавдугаар сард түүний Шинонмед эмнэлэг дээр ковидын ор дэлгэх тусгай зөвшөөрөл гарсан байгаа юм. Хэвлэлд цацагдсан мэдээллээс харахад Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Ц.Алтанзагас болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нар албан тушаалын давуу байдлаа ашиглаж хувийн эмнэлгээ ковидын тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн жагсаалтад багтаасан бололтой.

Бөхийн өргөөний урд байрлах Шинонмед эмнэлгийн тухайд хэвтэн эмчлүүлэх 60 ортой гэнэ. Гэтэл уг эмнэлэг орныхоо тоог 150 хэмээн мэдүүлж Оринтиал зочид буудалд ор дэлгэн ковидын эмчилгээ хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас сар бүр 300, 400 саяар нь санхүүжилт авдаг байсан байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас Шинонмед эмнэлэг рүү ковидын хэвтэн эмчилгээний төлбөрт  дараах гүйлгээнүүдийг 2021 оны 6-р сараас 2022 оны 1-р сар хүртэл хийжээ. Үүнд.

2021 оны 6-р сард 161 сая 955 мянга 884 төгрөгийг;

2021 оны 7-р сарын 17-ний өдөр 114 сая 415 мянга 000 төгрөгийг;

2021 оны 8-р сарын 07-ны өдөр 318 сая 955 мянга 000 төгрөгийг;

2021 оны 08-р сарын 30-ны өдөр 404 сая 205 мянга 000 төгрөгийг;

2021- оны 09-р сарын 23-ны өдөр 84 сая 572 мянга 000 төгрөгийг;

2021 оны 09-р сарын 11-ний өдөр 224 сая 868 мянга 000 төгрөгийг;

2021 оны 10-р сарын 28-ний өдөр 213,293,000 төгрөгийг;

2021 оны 10-р сарын 12-ний өдөр 568 сая 827 мянга 000 төгрөгийг;

2021 оны 11-р сарын 10-ны өдөр 339 сая 592 мянга 500   төгрөгийг;

2021 оны 12-р сарын 16-ны өдөр 305 сая 772 мянга 500 төгрөгийг;

2022 оны 01-р сарын 03-ны өдөр 373 сая 114 мянга 814 төгрөгийг Шинонмед эмнэлэг ковидын ор дэлгэсний  төлбөрт санхүүжилт болгон ЭМДС-аас авчээ.

2021 оны зургадугаар сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх долоон сарын хугацаанд Шинонмед эмнэлэг-Хурилдуур ХХК ковидын ор дэлгэсний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас  нийтдээ 3 тэрбум 109 сая 570 мянга 698 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр авсан болох нь дээрх тоон баримтаас тодорхой байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга өөрийн хувийн эмнэлэгтээ ковидын ор дэлгэх тусгай зөвшөөрөл гаргуулж, энэ мэтээр долоон сарын дотор Эрүүл мэндийн даатгалын сангаас 3 тэрбум гаруй төгрөг авсан үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт үйлдэл гэхгүй бол өөр юуг албан тушаалын хэрэг гэх билээ.

Шинонмед эмнэлгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан санхүүжилтийг харвал нийслэлд ковидын дэгдэлт ид эрчимжиж өдөрт хэдэн арван мянгаараа өвчилж, хэдэн арваараа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байх үед тус эмнэлэг дөрөв таван зуун саяар нь санхүүжилт авч байжээ.

Товчхондоо эндээс ковидын дэгдэлт ихсэх тусам Б.Бямбадоржийн хувийн эмнэлэг их хэмжээний ашигтай ажиллаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас тэр хэрээрээ татаас авч байсан дүр зураг ажиглагдаж байна.

Үүнийг л зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргална гэж хэлээд байгаа юм. Нэг үгээр ковидын халдварын голомтыг бууруулах чиглэлд бодлого боловсруулж, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагыг удирдлагаар хангаж ажиллах учиртай НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ийнхүү хувийн эмнэлгээрээ дамжуулан цар тахлаас тэрбум, тэрбумаар нь ашиг хийсэн энэхүү асуудлыг АТГ, Тагнуулын ерөнхий газар анхааралдаа авч шалгахад буруудахааргүй байна.

Үргэлжлэл бий..
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (14)

  • Aav ni (202.126.89.86)
    Covidoor mungu idegui alban tushaaltan baivuul onigoond oroh bizdee turiin nereee 1 hunees emchilge bas bus zardal gj 8s-10 n sayiig halaaslaa biz
    2022 оны 02 сарын 27 | Хариулах
  • ард (64.119.16.98)
    Шүүх Цагдаа АТГ Тагнуулын байгууллага Монгол улсад ер нь шудрагаар ажиллах ямар ч арга байхгүй юм байх даа энэ гэмт хэрэгтнүүд нь хэрээсээ хэтэрлээ. Энэ хүмүүс хэнийг луйвардан баяжиж байна ах дүү аав ээж үр хүүхэд найз нөхдөөсөө мөнгө луйвардчихаад хэнэг ч үгүй гэмтэн биш явж байна одоо яах ёстой юм бэ?
    2022 оны 02 сарын 27 | Хариулах
  • Монгол (103.57.95.11)
    Ёооо энэ улсад чинь тэгээд хэзээ шударга хүн гарч ирэх юм бээээ тийм цаг ирэх үү тийм хүн олдох уу яачихсан улс вээээ дандаа хулгайч сэтгэхүйтэй яамаар юм болдог бол хэдэн том хулгайчийг ....
    2022 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.88.162)
    1р эмнэлгийн дарга байхын л хувийн сонирхол нь дэндсэн хулгайч байсан даа
    2022 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.224)
    Намдаа хандиваа өгчихсөн улсууд айх юм байхгүй ээ
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
  • Mgl (46.135.26.210)
    Ugaasaa heleed nemergui ingej l mungu hiij bgaa s h dee !!! Horrondoo heruul hiiheereiil negiigee barij ideh geed sonin ulsuud !!! Yag luivarchid hulgaich naraa barij ideech novsh gej !!! Negdej chadadgui humuus yahav ingeed hulgaich naraa huurguud tsusluulaad baijdee !!!! Uher mgl
    2022 оны 02 сарын 25 | Хариулах
  • Татвар төлөгч (192.82.64.197)
    3 нугалж төлүүл !!! Хулгайчдыг бүү давраа!!!
    2022 оны 02 сарын 25 | Хариулах
    • (192.82.76.80)
      Ийм л болчихсон төр юмдаа үүнийг илэрүүлэн ард түмэндээ дэлгэж байгаа та бүхэндээ баярлалаа шунал ихэдвэл шулам болноо гэгчээр...шудрага ард иргэд байхад ийм бузарууд гисгээгдэх болноо
      2022 оны 02 сарын 25
  • Зочин (122.201.24.107)
    Энэ эрүүл мэндийн газар дарга Бямба дорж гэдэг хүн мөнгө идэж хандаггүй хүн зардал бичиж сурсан гар дээрээ овоо том хамгаалттай нөхөр юм.
    2022 оны 02 сарын 24 | Хариулах
    • (192.82.76.80)
      Энэ хүний гэдэс хагарах болоогүй юмуу ямар цаддаггүй мангас вэ их олон толгойтой юмаа 12 толгойтой атгаалжийн хар мангас үхээсэй
      2022 оны 02 сарын 24
  • Зочин (66.181.181.51)
    Ковидоор мөнгө хийнэ гэж энийг хэлнэ ээ. Амарсайхан бас хэлж бсан санагдана. Дунд шатны дарга нар ковидоор мөнгө хийгээд бна гэж. Бямбасүрэнг ярьж бж л дээ.
    2022 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.15)
    Sumiyabazariin suganii us shuu dee. Uvurhangainh geheer oligtoi hun bish gedg ni oilgomjtoi
    2022 оны 02 сарын 24 | Хариулах
  • Лха (192.82.80.175)
    3 найз ангийн АНДууд гэдэг шиг.3 найз шоронгийн ХАМ ууд болох нь дээ
    2022 оны 02 сарын 24 | Хариулах
  • зочин (103.26.194.35)
    нохой юм даа үнэн бол
    2022 оны 02 сарын 24 | Хариулах
Top