өдөр
шөнө
×

Гурван найзын компани 33 тэрбумын зээл авахад Г.Амартүвшин эрх мэдэл, албан тушаалаараа ингэж нөлөөлжээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хагас жил орчмын хугацаанд ажиллаад гарахдаа өөрийн хоёр найз X.Ганхуяг, Г.Дамдинням нарын “Вертекс майнинг партнер” ХXK-д 33 тэрбумын зээл олгосон асуудал өнөөдөр ч олон нийтийн анхаарлын төвд байна. Үүнтэй зэрэгцэн “найдваргүй зээл”-ийн ангилалд багтаад байгаа энэ зээлийг Г.Амартүвшин Хөгжлийн банкнаас хэрхэн гаргаж хоёр найздаа олгосон бэ гэдэг асуудал олон хүний сонирхлыг татаж байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 33 тэрбум төгрөгийн зээлийг Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын компанид гаргуулан өгсөн байж болзошгүй байна.

“Вертекс майнинг партнер” ХXК-д 33 тэрбумын зээл олгох үйл явц хэрхэн өрнөв?

“Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгогдохоос ганцхан хоногийн өмнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 2-ний өдөр Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын дэд захирал Ч.Мөнхбаяр ээлжийн амралтаа авчээ. Ч.Мөнхбаяр ийнхүү ээлжийн амралтаа авсантай холбогдуулан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр В/244 тоот тушаалыг гаргасан байна.

Уг тушаалаар Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаярын үүрэгт ажлыг тус банкны Дотоод хяналт шалгалтын хэлтсийн захирал н.Цолмон гэгч хариуцаж, хавсран гүйцэтгэхээр болжээ. Нэг үгээр, Хөгжлийн банкнаас зээл олгоход голлох шийдвэрийг гаргадаг Зээлийн газрын захирлын үүргийг ийнхүү хууль журам зөрчин хэлтсийн даргад давхар хариуцуулсан нь цаанаа учиртай байж.

н.Цолмонгийн тухайд Г.Амартүвшинг “Хас банк”-наас Хөгжлийн банк руу томилогдоход нь дагаж очсон хоёр хүний нэг нь юм байна. Товчхондоо бол Г.Амартүвшин ингэж өөрийн хүнээ Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр тушаал гарган томилж байгаад 33 тэрбум төгрөгийн зээлийг маргааш нь буюу 2020 оны нэгдүгээр сарын 3-ний өдөр “Вертекс майнинг партнер” ХХК-д олгуулжээ.

Хамгийн ноцтой нь гурван найзын компани 33 тэрбумын зээлээ ганцхан өдрийн дотор ганцхан удаагийн гүйлгээгээр Хөгжлийн банкнаас гаргуулан авчээ. Уг нь журам, дүрмээрээ бол 33 тэрбумыг хэсэгчлэн хувааж, үе шаттайгаар шилжүүлэх ёстой байж. Гэтэл “Вертекс майнинг партнер” ХХК-ийн төслийн үйл явц, үр дүнг тооцож үзэлгүйгээр яаран сандран нэг удаагийн гүйлгээгээр гэрээ батлагдсан өдөр гүйлгээг хийжээ.

Үүнийг л эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг гэхгүй бол өөр юуг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг гэх билээ. Г.Амартүвшингийн тухайд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хагас жил орчмын хугацаанд ажиллахдаа олон чанаргүй зээл гаргасны зөвхөн нэг нь “гурван найзын” гэх тодотголтой дээрх 33 тэрбумын зээл юм. 

Тэрээр ийнхүү эрх мэдэл албан тушаалаа урвуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан балагт шийдвэр гаргачихаад тухайн оныхоо зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдож хуулийн хамгаалалтад оржээ. Одоо түүнд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх үйлчилж байгаа учир хээв нэг ““Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгогдох үед би аль хэдийнэ ажлаа өгсөн байсан. Энэ асуудалд би холбоогүй” хэмээн худал ярьж зогсох ажээ. 

Бид дараагийн удаад Г.Амартүвшин “НВЦ” ХХК-д зээл олгохдоо хэрхэн ашиг сонирхлын зөрчил гаргасан тухай асуудлыг хөндөх болно. 

Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Мжл (174.204.76.25)
    Хулгайчаа бариачээ Тагнуул цагдаа тэдний гар хол сугний ус болж амдирхаа болиочээ лалруудаа хогийн лалрийн хуул хучнийхээн ура хуухэд эцэг эхээсээ ичиж амьдраачээ бузруудаа...
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.108)
    Авсан зээлээ зориулалтаар нь зарцуулаач ээ .том машин тансаг байраа хойшнь тавь аа.дээр нь шуналаа дар.хэмжээнд нь байлга
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.201)
    зээлииг зориулалтаар нь зам тавих нь тавьсан үйлдвэр барих нь барьсан болов уу үүнииг шалгах нь зөв ихэнх нь МАН зээл авсан бхых юм зориулалтаар зарцуулсан уу мөнгө угаасан бол ялын дээд өг
    2022 оны 02 сарын 17 | Хариулах
  • irgen (202.9.41.144)
    Er UIH ymar chadvar.bolovsroltoi humuus ve gevel DAMDINNYM.X.GANHUYG 2 iig harahad bolno.Iim elii balai uomnuud gar madhinaar garch irj bga.Baynholiinhon songohgui.T.Ganboldiin chigchii huruund ch hurehgui Damdinnym bol.Ene 2 iig shorond n yvuul.Zailuul.Idej uuh gj UIH d zutgesen.Eer uog ch chadahgui nuhduud.
    2022 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    Амартүвшин чинь гадаад хүн гээ биз дээ талх тэгээд байсан яагаад уих ын гишүүн болов
    2022 оны 02 сарын 16 | Хариулах
Top