өдөр
шөнө
×

Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо

Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна. Мөн цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цаг гэхэд зогсох захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллаж болох юм байна.

Гэхдээ ААН, байгууллага, иргэдийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.20.213)
    Мөн ч том шийдвэр гаргажээ, зууны манлай шийдвэр байна даа,сар бүрийн нэгэнд сумьяабузарыг дурсаж байхаа ухаарах болов уу даа эрхэм архичид маань
    2022 оны 02 сарын 15 | Хариулах
Top