өдөр
шөнө
×

Н.Энхбаяр, Д.Амарбаясгалан нар Хөгжлийн банкны удирдлагад хүмүүсээ шургуулж эхэлжээ

“Хөгжлийн банкны хулгайтай тэмцэнэ” хэмээн зарлаад байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн зөвлөх Ж.Эрхэмбаатарыг Хөгжлийн банкны дэд захирлаар томилуулжээ.

Хөгжлийн банкны ТУЗ-ын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар уг томилгоог хийсэн байна. Ж.Эрхэмбаатараас гадна З. Батырбекийг Хөгжлийн банкны өөр нэгэн дэд захирлын албан тушаалд томилсон гэдэг мэдээлэл байна. З.Батырбекийн тухайд Н.Энхбаярын хүн гэгддэг нэгэн юм байна. Энэ утгаараа МАН-ын зүгээс Н.Энхбаярын хүмүүсийг энэ мэтээр албан тушаалд томилж өрөө төлж эхэлсэн бололтой.

Нөгөөтээгүүр Д.Амарбаясгалан тэргүүтнүүдийн зүгээс Хөгжлийн банкны хулгайтай тэмцэнэ хэмээсний цаана хуучин хулгайчдыг нь хөөж явуулаад оронд нь өөрийн хүмүүсээ томилуулах ашиг сонирхол нуугдаж байсан бололтой байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Кочин (103.212.117.137)
    Хуучин хулгайч нарыг хөөхгүйгээр хамтарч ажиллана гэж байдгүйг хэн ч мэднэ малнуудаа. Ямар ч газар хүн өөрийнхөө хүнийг тавьдаг нь жам шдээ.
    2022 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (104.205.131.167)
    Энхбаяр бол бөөн мөнгө цөлмөх тухай бодож байгаа хуурамж эх оронч шүү дээ, МАН бол дахин хулхидана даа, эд нарт баяжих л мөрөөдөлтэй өөр ч бодохгүй.
    2022 оны 02 сарын 15 | Хариулах
  • Galaa (66.181.161.48)
    Enxbayart delxig ugsunch shunal ni xanaxgui.
    2022 оны 02 сарын 14 | Хариулах
    • Кочин(103.212.117.137)
      Сар минийх гэж чаана шүү цаадах чинь
      2022 оны 02 сарын 14
  • Баасансүрэн (202.126.90.114)
    Бадарчин явсан газар балагтай гэж монголын ард түмэн н.энхбаярын шуналыг хангаж барахгүйнээ. Арайхийж салсан чинь МАН гаргаад ирлээ.
    2022 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.181.151)
    Н ЭнхбаярАмарбхясгалангийнхүмүүсшорон явнаа харж байгаарай
    2022 оны 02 сарын 14 | Хариулах
Top