өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгсэл үнэгүй олгохыг хуульчлах хэрэгтэй гэв

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгсэл үнэгүй олгохыг хуульчлах хэрэгтэй талаар твиттер хуудсандаа жиргэсэн байна. 

Тэрбээр "Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Манай улсад бас ингэх нь зөв.

Үүний тулд бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжид сургууль, дотуур байранд ариун цэврийн үнэгүй хэрэгсэл байрлуулах төсвийг батлах хэрэгтэй. Та бүхэн маань дэмжээрэй" гэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top