БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзжээ.
Уг уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс БНХАУ-д дагаар ороход бэлэн байгаа гэсэн утгатай үг хэлсэн талаар урд хөршийн зарим хэвлэлд мэдээлсэн байна.
Тодруулбал, Хятадын төрийн төв хэвлэл Синьхуа агентлаг "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ сайн хөршийг алтаар солиход ч бэрх хэмээн тодотгоод Монгол Улс Хятадын хөгжлийн буухиа галт тэргэнд сууж, Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн" талаар нь мэдээлжээ.
Мөн Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Монголын тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах, Монголын "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүс ба зам" санаачилга, Хятадын "14-р таван жилийн төлөвлөгөө"-г нягт уялдуулахад бэлэн байна" гэдгээ хэлсэн байна.
Сэтгэгдэл (10)