өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын компани Хөгжлийн банкинд төлөх ёстой 33.1 тэрбумын зээлээ төлөөгүй байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг сервис”  ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн асуудалд нэр холбогдож байв. 

Тэгвэл Хөгжлийн банк уг зээлийг 2020 оны нэгдүгээр сарын гуравны өдөр гаргаж өгсөн байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанийг  Хөгжлийн банк “эргэн төлөлтийн төлбөрийн зөрчил үүссэн зээлдэгчийн жагсаалт”-даа оруулжээ.

Тодруулбал, “Вертекс майнинг сервис”  ХХК нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкинд 33 тэрбум 137 сая төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь ийнхүү эрсдэлтэй зээлдэгчдийн жагсаалтад багтахад хүрсэн бололтой.

“Вертекс майнинг сервис”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Элчин сайд Ө.Батбаяр нар бүртгэгдсэн байдаг аж.  

Мөн Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн  гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү болох Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг талаар бичжээ.  

Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.10)
    Өрөө төл гурван малаа!!!!
    2022 оны 02 сарын 01 | Хариулах
  • Иргэн (150.129.143.149)
    Өрөө төлөөчээ эргүү малнуудаа. Ард түмэн тэнэг бишшүү. Тэмцэлд бэлэн. Өрөө төлөөл эх орондоо тайван амьдрахгүй бол. Амьдрал нь хэцүүхэн л байх болно доо
    2022 оны 02 сарын 01 | Хариулах
Top