өдөр
шөнө
×

А.Сүхбат төрсөн дүүгийнхээ эхнэрийн компаниар дамжуулан авсан 23.9 тэрбумын зээлээ улсад төлөөгүй байна

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат  өөрийн төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй  "Түгээмэл түмэн хишиг" компанийн нэрээр Хөгжлийн банкнаас зээл авчээ. 

Тэрбээр уг зээлийг 2020 оны 7 дугаар сарын 31 өдөр авсан байдаг  бөгөөд нийтдээ 18.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлжээ.

Өнөөдрийн байдлаар уг зээлийн үндсэн өр төлбөр  18,5 тэрбум төгрөг, үндсэн зээлийн хүүгийн өр 4.9 тэрбум төгрөг, хур хүү 283 сая төгрөг, торгуулийн хүү 238 сая төгрөгт тус тус хүрснээр уг зээлийн нийт үлдэгдэл 23.9 тэрбум төгрөг болон хуримтлагдсан байна. 

"Түгээмэл түмэн хишиг" ХХК-ийн Хөгжлийн банкинд төлөх ёстой дээрх 23.9 тэрбум төгрөгийн зээл нь чанаргүй зээлийн ангилалд оржээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.73.137)
    Хэд дэх үр удам дээрээ төлж дуусдаг бай бүгдий нь төлүүл! Үхсний чинь чанаргүй зээл гэж хуцаад дээрэм хийх гээд байгаа юм бэ?!
    2022 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.46.29)
    Иймэрхүү лалрууд ш дээ сайн шалга!!
    2022 оны 02 сарын 01 | Хариулах
Top