өдөр
шөнө
×

Ц.Гарамжавын компанийн ₮113.5 тэрбумын зээл, М.Билэгтийн компанийн ₮52.5 тэрбумын зээл тус чанаргүй зээл болон хувирчээ

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн “Ачлал трейд” ХХК 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  Монгол Улсын Хөгжлийн банкнаас 15.0 сая долларын зээл авчээ. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар энэхүү зээлийн өр 10.7 сая доллар,  үндсэн зээлийн хүүгийн өр 3.1 сая доллар, хур хүү 76 мянган доллар, торгуулийн хүү 173 мянган доллар буюу  уг зээлийн нийт үлдэгдэл 18.4 сая доллар болжээ. Энэ монгол төгрөгөөр 52.5 тэрбум болж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн  асан Ц.Гарамжавын “Монполимент” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 65.0 сая долларын зээл авчээ. 

Өнөөдрийн байдлаар тус зээлийн үндсэн өр 31.6 сая доллар, үндсэн зээлийн хүүгийн өр 7.5 сая доллар, хур хүү 206 мянган доллар, торгуулийн хүү 452 мянган доллар буюу уг зээлийн нийт үлдэгдэл 39.8 сая доллар болжээ. Энэ нь монгол төгрөгөөр 113.5 тэрбум төгрөг болж байгаа юм байна.

Дээрх хоёр зээлийн тухайд чанаргүй зээлийн ангилалд багтсан талаар Хөгжлийн банкнаас мэдэгдлээ. 

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.212.119.215)
    Хөрөнгийг нь хураах хэрэгтэй.
    2022 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.188.224)
    Ёстой хэлэх муу үг ч олдохгүй балиар хүмүүс юм даа
    2022 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.10)
    Зээлээ төл муухай авгай минь
    2022 оны 02 сарын 01 | Хариулах
  • Jawzaa (66.181.161.41)
    Ahmaduudiin tetgewriig nemeh ni tsag hugatsaani asuudal bsan.jilees jild yumni une nemegdeed bdag.tsalin oligtoi nemegddeggui.banknaas zeel awahaas uur argagui boldog.cowidoos bolood odo bur alingaa ldlaa.tsalingiin zeelees chuluulunu gesen amlaltaa hezee bieluuleh we?
    2022 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.187.199)
    Eronhiilogch Eronhii caiduudaa tetgeberiin dood hemjeeg nemegdvvlcen bish 1-2caya togiin tetgeber abdag ahmaduudiin tetgeberiig nemlee Aimaar yalgabartai handlaadaa
    2022 оны 02 сарын 01 | Хариулах
Top