өдөр
шөнө
×

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу ахмадуудын тэтгэврийг 500 мянгад хүргэж нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлэээн авч уулзах үеэрээ ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн өгсөн дээрх чиглэлийн дагуу Засгийн газраас 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг 500 мянга болгож нэмэгдүүлэх, мөн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог 288 мянган төгрөгийн тэтгэмжийг хэвээр үлдээхээр болж шийдвэрлэжээ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд Засгийн газраас нэн яаралтай бус зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар дээрх санхүүжилтийг босгохоор болсон байна.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.126)
    Баярлалаа. Ерөнхийлөгч өө
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
Top