Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр өчигдөр орой албадан саатуулжээ.
Баттай эх сурвалжийн зүгээс Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэдэг мэдээллийг өгч байна.