өдөр
шөнө
×

Эрүүл мэндийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтран коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын эсрэг олон ажлыг зохион байгуулсан. 

Тухайлбал, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд байршуулах PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппаратыг Эрүүл мэндийн яаманд гардуулан өгсөн юм. Мөн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар болон Онцгой комисстой хамтран нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулах, дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлах, Цагаан хадны гаалын хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй Дотоодын цэргийн албан хаагчдад шаардлагатай халдвар, хамгааллын хэрэгсэл гардуулах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна. 

Цар тахлын хүнд үед нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудыг үнэлэн Эрүүл мэндийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ. Талархалд, 

“Дэлхий дахинаас тархсан коронавируст халдвар (Ковид-19) халдварын цар тахлын амаргүй хүнд цаг үед хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, 15.5 тэрбум төгрөгийн буцалтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top