өдөр
шөнө
×

Эрдэнэт үйлдвэр улсад 2 их наяд төгрөг төвлөрүүлэв

Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 оны 12 дугаар сарын нэгний өдрийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 1 их наяд 157.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, Засгийн газрын “онцгой даалгавар”-ын хүрээнд айл өрх, аж ахуй нэгж байгууллагын цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын зардалд 828.5 тэрбум төгрөг төлөөд байна. Баялаг бүтээгчид 2020-2021 онд коронавируст халдварын цар тахал тархаж, улс үндэстэн, дэлхий нийтэд хүнд сорилт тулгарахад нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч хамт олон болохоо дахин баталж, өндөр зохион байгуулалт, сахилга баттай ажиллаж, үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ давуулан биелүүлсээр ирлээ. “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, “Цар тахлын үед болон улс орны хэмжээнд эдийн засгийг сэргээх, өсгөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх үеийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”-ийг батлан, санхүү, мөнгөн хөрөнгийг зөв, оновчтой удирдаж, орлого нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажилласан амжилтаар үйлдвэрийнхээ 43 жилийн түүхэн ойн өдрийг угтаж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top