өдөр
шөнө
×

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татна

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа, тус улсын Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа нарыг 13 настай Монгол охины хэрэгт анхаарал хандуулаагүй гэдэг үндэслэлээр хариуцлага тооцож эгүүлэн татахаар болжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татсан бол Элчин сайд Н.Эрдэнэтуяаг татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан бол Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа 2020 оны арванхоёрдугаар сард томилогдож байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • М (202.126.90.51)
    Энэ 2 ын оронд очих гэсэн хүмүүсийн жүжиг байж.
    2021 оны 12 сарын 15 | Хариулах
  • Ok (202.126.88.217)
    Ooroo emegtei hun baij huchirhiild ortson huuhdiig ⁰omgoolj chadahgui elchingeer yahavdee buulagsan deer setgelgui avgai bna novdhoor yahin mongol futahgui shuu setgelgui novsh zailuul
    2021 оны 12 сарын 13 | Хариулах
Top