өдөр
шөнө
×

Б.Азжаргал: Төрийн албан хаагчид байгууллагынхаа гадаа зогсоолд машинаа тавихгүй

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн ЗДТГ-ын ажилтнууд болон төрийн албан хаагчдад сануулга өгчээ. Тэрбээр, "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчид байгууллагын гадна машин тавьдгаа болино. Ажилдаа машинтай ирж байгаа албан хаагчид байгууллагынхаа хашаа, эсвэл ардаа тавих уу? ямар ч байсан байгууллагын гадаах зогсоолд тавихгүй. Үйлчилгээ авахаар ирж байгаа иргэд байгууллагын гадаах зогсоолд машинаа тавина.

Төрийн албан хаагчид машинаа талын нэг тараагаад тавьчихдаг байдлыг зогсооно. Харин үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд машинаа зогсоолд тавина. Энэ бол байгууллагын энгийн соёл шүү" хэмээн сануулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top