өдөр
шөнө
×

Эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн Э.Амарбатад прокурорын байгууллагыг толгойлоод явах эрх бий юу?

“ХҮЧИНДЭГЧ” гэдгээрээ олонд танигдсан сахал Э.Амарбат одоо хаана явна вэ?

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, “Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран “Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлын судалгаа”-г энэ онд хийсэн байдаг.

Уг судалгаа нь төрийн захиргааны албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох зорилготой хийгдсэн ба нийслэл, орон нутгийн төрийн байгууллагын 3000 эмэгтэй албан хаагчийг судалгаанд хамруулжээ. 

Энэхүү судалгаанд хамрагдсан 4 хүн тутмын 1 нь “Ажлын байрны бэлгийн дарамтад нэг болон түүнээс дээш удаа өртөж байсан, өртдөг” гэж хариулсан. Мөн нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 10 хувь нь асуудлыг шийдвэрлүүлэхээр албан ёсны субъектэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн, 90 хувь нь чимээгүй нуугаад өнгөрсөн талаар судалгаанд дурдсан ба төрийн албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамт хэвийн үзэгдэл болсныг харуулж байна. Төрийн албанд томоохон ажил, албан тушаал эрхэлж байхдаа хамт ажилладаг эмэгтэйд ажлын байрны бэлгийн дарамж үзүүлсэн, хүчингийн хэрэг үйлдсэн гээд эмэгтэйчүүдийн эрхэд халдсан асуудлууд маш олон байдаг ч дарагдаад л өнгөрдөг.

Тэгвэл эмэгтэй ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаар ажлаасаа халагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал хурандаа Д.Алтангэрэлээс эхлээд өмгөөлөгч С.Ганчимэг гэдэг эмэгтэйг хүчиндсэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат гэх мэтчилэн энэ жагсаалт үргэлжлэх билээ. 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбатад 2010 оны 02 дугаар сард хүчиндүүлсэн гэж өмгөөлөгч С.Ганчимэг гэдэг эмэгтэй хэвлэлийн бага хурал хийж дуулиан дэгдээж байсан ч эцэстээ хэрэг нь хаагдаж, тэр эмэгтэй нэр хүнд, амьдралаараа хохироод үлдсэн түүхтэй. Мөрдөн байцаалтын үед Э.Амарбат хохирогч эмэгтэйтэй хамт байсан, архи уусан, цуг хоносон гэдгээ хүлээгээд “хүчиндээгүй” хэмээн мэдүүлж хангалттай нотлох баримт байхгүй гэдгээр хэрэг хаагдаж байсан. 

Э.Амарбат Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дэд даргаас эхлээд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга гээд байнга л дарга хийж байсан. 

Харин өдгөө Э.Амарбат Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байна. “Баас хатавч өмхийгөө тавьдаггүй” гэдгээр энэ хүн эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрччихөөд одоо хүний эрхийг хамгаалдаг Прокурорын байгууллагыг толгойлоод явах эрх бий юу?

Бид энэ мэтээр эмэгтэйчүүдийн эрхэд халдсан ч хэрэг нь хаагдаж төрийн албандаа ажиллаж байгаа хүмүүсийг олж ард түмэнд дэлгэх болно. 

Харин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хүчирхийллийн эсрэг шүгэл үлээгчид гэгддэг дуучин Нара, инфлуссер Б.Цэцэг болон “No double standart” хөдөлгөөний Э.Одбаяр, Д.Монголхүү нар хууль үйлчилдэггүй эдгээр хүмүүсийг анхааралдаа авна биз ээ.

Эх сурвалж: Uuganhishig Ulambayar

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

Top