өдөр
шөнө
×

Эргэлтийн усны нэг насос шинэчилснээр жилд 956 сая төгрөг хэмнэнэ

Эрдэнэт үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Эргэлтийн усны насосын станц дахь ЦН-3000-197 загварын гурван насосыг Япон улсын “ЕBARA” корпорацын насосоор солилоо. Ус хангамжийн цех нэг насос шинэчилснээр жилд 956 сая төгрөг хэмнэх тооцоо гаргажээ. 

1978 онд суурилагдсан, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучин насос нь цагт 3000 м3 ус шахдаг, 2500 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг байсан бол, “EBARA”-ийн  насос  цагт 4000 м3 ус шахах хүчин чадалтай, 120 м-ийн түрэлттэй, 1800 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдгаараа давуу юм. Ингэснээр, усан хангамж сайжраад зогсохгүй цахилгаан эрчим хүч хэмнэх, эргэлтийн усны насосын найдвартай ажиллагаа өндөр түвшинд хангагдах нөхцөл бүрдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top