өдөр
шөнө
×

Э.Номинчулуун захиралтай Багануур ХК 817.1 сая төгрөгийн үнэ бүхий огт хэрэгцээгүй сэлбэг материалыг шахаагаар авчээ!

"Багануур" ХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Шилэн данс хөтлөхгүй байна гэдэг шүүмжлэлд өртсөөр ирсэн. Төрийн өмчит уул уурхайн томоохон компани ийнхүү Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь “шахаа” тойрсон худалдан авалттай холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна. Тиймээс тус компанийн удирдлагууд ямар нэгэн байдлаар шилэн дансаа хугацаанд нь үнэн зөв хөтлөхөөс зайлсхийх, зарим тохиолдолд худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг албаар хугацаанаас нь хоцроож байршуулах зэргээр хуулийг гууль болгосоор иржээ.

"Багануур" ХК-ийн тухайд зөвхөн 2019 онд л гэхэд 23,6 тэрбум төгрөгийг түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл худалдан авахад зарцуулсан байна. Ингэхдээ тус онд 817.1 сая төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгсэл худалдан авсан ч эдгээр сэлбэг хэрэгслүүдийг үйлдвэрийн үйл ажиллагаанд цаашид огт ашиглаагүй гэдэг мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун нар энэ мэтээр мэдэгдэж байгаачлан ганцхан жилийн дотор 817 орчим сая төгрөгийн огт хэрэгцээгүй сэлбэг материал худалдан авч, Багануур ХК-ийн хөрөнгийг үнэгүйдүүлэн үрэн таран хийсэн гэдэг асуудал эндээс ойлгогдож байгаа юм.

Мөн өөр нэг ноцтой зүйл байгаа нь "Багануур" ХК-ийн бараа материалын дансны үлдэгдэлд бүртгэлтэй огт ашиглалтгүй 2,2 тэрбум төгрөгийн бараа материал байна гэдэг мэдээлэл юм. Энэ нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд өмнөх автомашин, техникт зориулан худалдан авсан сэлбэг хэрэгсэл нь дараагийн автомашинд таарахгүй болсон тоног төхөөрөмжийн хуримтлал аж. Өөрөөр хэлбэл, Э.Номинчулуун нарын балгаар "Багануур" ХК-ийн сэлбэгийн агуулахад 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хэрэгцээгүй сэлбэг хэрэгсэл зэвэнд идэгдээд хэвтэж байгаа болох нь бас л тодорхой байна.

Энэ бүхнээс хамгийн ноцтой нь тус компани тендерийн хуулийг огт хэрэгжүүлдэггүй асуудал ажээ. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 -д заасан “50.000.001 төгрөгийн босго үнээс дээш төсөвт өртөгтэй, бараа, ажил , үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж хуульчлан заасан байдаг.

Гэтэл "Багануур" ХК-ийн ТУЗ-ын зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.417, 8.518 дахь заалтыг ноцтойгоор зөрчин Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор баталсан босго үнээс дээш 27,260.2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээг шууд гэрээ байгуулах журмаар зохион байгуулна гэснийг журамлан тогтоол үйлдэж 2019 оноос хойш тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулах замаар бараа материал худалдан авсаар иржээ. Энэ нь эцэстээ тус үйлдвэрт тэрбум, тэрбумын үнэ бүхий хэрэгцээгүй сэлбэг хэрэгслийн хуримтлал үүсч, хэсэг бүлэг хүмүүсийн шахааны бизнес цэцэглэн хөгжих үндэс болсон бололтой байна.

Үргэлжлэл бий..

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Энэ ямарч чадваргүй, мэдлэггүй баачка, уурхайг жинхэнэ дампууруулж бна. Бас муу юмандаа гаршцан (139.5.217.117)
    Зочин
    2021 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.180.241)
    Энэ дэлбэртлээ цусалсан мөнгөны гахайн шиг новшоор өөрөөр нь төлүүлж шоронд нь илгээх хэрэгтэй. Хэрэгтэй газар нь өгнө болно гэж хулгайч өөрөө бичжээ.Хариуцлага тооцоод 461 рүү алхуулаад тэнд жангаа идээд жаахан тураг бөөний худалдаа сахартай илүүдэл жинтэй зоолсон нохой байна.
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.181.15)
    Дээр бичигдсэн зүйлүүд бид бүгдийн уурхай үйлдвэр бүрээс хайдаг хардаг зүйлүүд энэ хэцүү цагт санал ширээ битгий булаалдаад ажил хийж байгаа нэгнээ илүү хараад бай нэгч гэсэн үйлдвэр уурхай ажиллаж байг энэ таньд надад бидэнд хэрэгтэй
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.181.15)
    Саяхан уурхай өртэй хөдлөх техник хэрэгсэл үгүй болсон хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд бөөн асуудал болж байсан одоо уурхай хэвийн ажиллаж байна мэргэжлийн хүмүүсийг зүгээр л ажлыг нь хийлгэцгээе
    2021 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.41.40)
    Төрийн өмчийн компаниудыг сайн шалгах хэрэгтэй. Үүнээс болж ашиггүй ажилладаг , дарга удирдах ажилтнуупд нь өндөр цалин авдаг, хэрэгцээгүй бараа эрх мэдэлтнүүд шахдаг. Иймээс сангийн яамны дотоод аудит/ хуучнаар санхүүгийн хяналт шалгалт/ маш сайн шалгах хэрэгтэй байгаа юм. Нөлөөнд авталгүй шударга шалгаад буруутай этгээдүүдийг ажлаас чөлөөлж нөхөн төлбөр тавих хэрэгтэй. Гэтэл Сангийн яаманд орчихоод нөлөөнд автдаг юмуу . Ерөөсөө шалгасан тухай мэдээлэл огт гардаггүй. Шалгалтын дүнг ил тод мэдээлэх хэрэгтэйш дээ.
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин бна (66.181.161.30)
    Өөр нэгэн хэрэгтэй газарт байгаа сэлбэгээ зараад боллоо юм бишүү .ямар идээд уусан биш .тэгээдл улсад хохиролгүй болчих юм бна .зарим нөхдүүд бүрч огт юучгүй болтол идсэн алга болгосон байдаг ш дээ .харин Багануур ххк хадгалаад байсан бна ш дээ
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
    • (192.82.74.10)
      Ene uurhaig anhaardag hun amitan bval shalgaad ene gahaig zailuulaasai.Minii aav ene uurhaigaas amidarlaa ehluulj bsan hun95ond burkhan bolood unen uchiraa heleed ajild orio ghed ariin haalgaar zunduu hun avsan bi johon gomdood oorii. Fb huudsand setgegdlee bichhed tsagdaad ogj darmtluulj bsn hundee amid hund tusgui uhsen hund maanigui chinii huuhduud saihan yvna bhdaa olon hunii haraal idsen gahai
      2021 оны 12 сарын 09
  • Зочин (202.170.73.170)
    hhh
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Хэний шахааг яагаад авсныг авилгалтай тэмцэх газар шалгах л ёстой... (103.229.122.155)
    зочин
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
    • (202.9.40.119)
      Ардаа том улс төрийн хамгааллтай л байгаа байлгүй дээ
      2021 оны 12 сарын 09
  • Зочин (202.55.188.40)
    Shunaliin tulam bolson hulgaich idsen uusan ni yu yugui delbe userlee.
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.0.179.125)
    Shahaand chihuulseer baigaad chiheldej delbereh duhujdee
    2021 оны 12 сарын 09 | Хариулах
Top