өдөр
шөнө
×

БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа 3 дэд дарга бусад 41 төлөөлөгчийнхөө хамт төсвийн 19,7 сая төгрөгөөр ковидоос сэргийлж, дархлаагаа дэмжжээ

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа болон тус дүүргийн 41 төлөөлөгч төсвийн мөнгөөр дархлаагаа дэмжсэн тухай баримтыг танилцуулъя.

Тухайлбал, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих тухай” 26 тоот захирамжийг гаргажээ. Уг захирамжид, “Албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, ковид 19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтыг дэмжих багцыг худалдан авахад шаардагдах зардлыг нэгдүгээр, дархлаажуулалтын багц олгох албан хаагчдын нэрсийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

Хавсралтад заасан бараа 19,798,500 (арван есөн сая долоон зуун наян таван мянга таван зуу) төгрөгийг бараа үйлчилгээний бараа үйлчилгээний бусад зардлаас гаргахыг Захиргаа зохион байгуулалтын хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч  (С.Эрдэнэчимэг)-д зөвшөөрсүгэй.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (А.Даваажаргал)-д даалгасугай.

Дарга Б.Сэмжидмаа” гэжээ.

Хамгийн сонирхолтой ковид 19-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын багц олгох албан хаагчдын нэрсийн жагсаалтын нэгдүгээрт БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн ИТХ-ийн дэд дарга Г.Мөнхсайхан, Н.Болдбаатар, Ү.Батбаяр болон Ажлын албаны дарга нар А.Даваажаргал гэсэн нэрс бичигдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Мөн энэхүү жагсаалтыг  Баянгол дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгч болон 25 хорооны иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга нарын нэрс  үргэлжлүүлжээ.

“Албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих тухай” 26 тоот захирамжийн дагуу Б.Сэмжидмаа тэргүүтэй Баянгол дүүргийн удирдлагууд “Витамин C”, “Витамин D”, “Алфавит”, “Зөв аарц”, “Чацаргана” гэх мэтээс бүрдсэн 132 мянган төгрөгийн  үнэ бүхий 150 ширхэг багцийг 19,7 сая төгрөгөөр худалдан авч дархлаагаа дэмжин ковидоос сэргийлжээ.

Товчхондоо эндээс цар тахлын нөлөөгөөр иргэд хэдэн мянгаараа эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барцгааж байхад бүхэл бүтэн 200 мянган хүнтэй дүүрэг төлөөлж байгаа албан тушаалтнууд ийнхүү төсвийн мөнгөөр дархлаагаа дэмжин хувиа борлуулж, довоо шарлуулсан үйлдэл харагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • зочин (183.177.99.228)
    амьдралын боломж тааруу айлд санаа зовохгүй өөрсдийгөө бодох юмдаа
    2021 оны 12 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.126.90.148)
    Za odoo yahavee yahav darga eruul bol ard irged bolno doo bid songoson darga bolsonii hereg ni butejee Bayangol duurgiig avch yavaa humuust iimerhuu yum baih yahav ee yaahav
    2021 оны 12 сарын 01 | Хариулах
  • Орк (66.181.161.70)
    Өлөн юм бэ?
    2021 оны 11 сарын 29 | Хариулах
Top