өдөр
шөнө
×

Тамгатай, тамгагүйгээрээ хуваагдсан АН халх, дөрвөд, баяд гэхчлэн яс үндсээрээ ахиад гурав хуваагдчихлаа!

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан АН-ын Онц их хурал  гэгч нь тамгатай, тамгагүй намаа нэгтгэж, талцал хуваагдалдаа цэг тавих бус харин ч эсрэгээрээ намын гишүүдээ халх, дөрвөд, баяд гэхчлэн үндэс, угсаагаар нь хувааж орхисон тийм л нэг холион бантан болж дуусжээ. Үүнийг АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг болох Асашёрюү Д.Дагвадоржийн жиргээнд илэрхийлсэн байр суурь тодорхой харуулж байгаа юм.

Тэрбээр АН-ын Онц их хурлын үеэр “Халхууд дөрвөдийг алсан ч яадаг юм. Дандаа хагалан бутаргах бодолтой гөлөгнүүд. Баядуудыгаа байнга дээрэлхэнэ... Хүнд нь биш Увс нутагт би маш хайртай. Надад ч гэсэн баруун Монгол цус байгаа. Гэхдээ би дөрвөд биш. Төрсөн нутгаа ухдаг лаларт хэлэх үг байхгүй бөлгөө. Хайгаад олоорой гөлөг минь. Үхэхийн хооронд чулуу хөдөлгөх нүгэл би хийгээгүй шүү...” гэхчлэнгээр хэн нэгэнд хандаж “хуурай” агсамнажээ.

Харин маргааш нь тэрбээр “Ардчилсан намын онц их хурлын талаар бодлоо бичсэн чинь МАН-ын нэг нөхөр гүйж гарч ирээд юу, юу гэчих вэ. Ардчилсан намын гишүүний хувьд шинээр томилогдсон баяд, дөрвөд дарга нарыг бичсэн ухаантай. Увсын Ардчилсан нам биш биз дээ. Ядарч яваа дээр нь өнөө л хуучин хулгарууд!” гэдэг тайлбарыг жиргээнд бичсэн нь АН-ын дотоод зөрчил урьд урьдынхаасаа улам хурцдаж, халх, дөрвөдөөрөө хуваагдсан болохыг илтгэж байна.

Нөгөөтэйгүүр АН-ын энэ удаагийн албан бус их хурал ямар нэгэн шийдэлд хүрээгүйгээр үл барам хэрүүл зодоон, хор, ховоор төгссөн болохыг тус намын лидер Э.Бат-Үүлийн байр суурь батлав. Тэрбээр энэ талаар, “С.Зоригийн хөшөөний өмнө хэлсэн уриалгыг минь хүлээж аваад ирсэн Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нэг индэр дээр гарсан. Онц Их Хурал, сүүлийн мөчид онцгүй шийдвэр гаргаж М.Тулгатын хэлсэнчлэн намын хагаралыг улам гүнзгийрүүлчихлээ! Намаа, залуусаа нэгтгэх итгэл найдвар маань өнгөрлөө дөө! Яав даа?” хэмээн халаглажээ.

Мөн АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг Д.Сосорбарам,  “Оюун сэтгэлгээний ялзрал, илжирлийг АН-ын онц их хурал онц сайн харуулж, фашизм үнэртүүлсэн коммунист хурал болов... Онц их хурал муу болж, эвлэрлийн гэх нэр нь эвдрэлийн хоч боллоо...

Хүмүүс худал хуурмагт илүү ач холбогдол өгч итгээд бодит үнэнийг зүгээр л нулимчихдаг. АН-ын энэ удаагийн их хурал хурал биш гурил болж эрх чөлөөг устгахад арвин хувь нэмэр оруулж хуйвалдаанаа илчлэв. Цаад эзэн нь ч тодорхой…Лүд юм даа” гэхчлэн бичсэн нь цаанаа учиртай биз.

Энэ бүхнээс харахад тамгатай, тамгагүй хэмээн хоёр хуваагдаад байсан Ардчилсан нам өнөөдрийн байдлаар үндсэндээ гурав хуваагдчихлаа. Хуваагдах, хуваагдахдаа, халх, дөрвөдөөрөө хуваагдаж “Увсын АН” гэдэг нэршил улстөрд бодитоор үүсэв бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.38)
    Цогтгэрэл хэрэггүй
    2021 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.89.154)
    Ichsen hun yana gedeg bilee Asa balairch haa baisan AN iin dargiin tuluu ingej dugarahuu bank ni dampuurch bgaag hun bolgon medej bgaa ard tumniihee mungiig l ugchuurui
    2021 оны 11 сарын 08 | Хариулах
Top