“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль, тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болороо удирдан явуулсан бөгөөд сургалтаар хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцах хандлага, нийгэмд тулгарч буй асуудлуудын талаар ойлголт, мэдээлэл өглөө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажлын байранд нь ажиллуулах талаар санал солилцон ярилцав.