Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан захын орчимд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай арматурын үйлдвэрт ажилладаг нэгэн хятад иргэн төмөр авахаар очсон Монгол залууг хутгалахаар дайрсан гэх бичлэг цахим орчинд цацагдлаа.
Уг асуудлын талаар Босоо хөх монгол ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан өөрийн цахим хуудастаа "Хятадын арматурын үйлдвэрийн хужаа төмөр авахаар ирсэн Монгол залууг хутгалах гэж дайрчээ. Харин залуус цагдаад хандсан боловч зөрчлийн хууль л үйлчилнэ гэж. Тухайн хятад иргэний Монголд ажиллаж амьдрах виз нь дуусан байсан гэдгийг Гадаадын иргэн харьяатын газар мэдэгдэхэд ковидын үед буцаах аргагүй гэх өнгөтэй хариу өгчээ” гэх мэдээллийг байршуулжээ.
Сэтгэгдэл (7)