өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг прокурорын газраас гаргажээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Тодруулбал, Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийллийн буюу Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгахаар болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top