өдөр
шөнө
×

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар ковидын үеийн дэглэм зөрчиж амралтын газар хурал зохион байгуулаад зогсохгүй ууж, идэх зүйлдээ зориулж 16,3 саяыг төсвөөс гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатарын тансаглал хэрээс хэтэрчээ. Тухайлбал, Б.Хуягбаатар нь өнгөрсөн сард А/51 дугаартай захирамж гарган дүүргийнхээ 43 хороодын дарга, тэргүүлэгчдэд зориулсан “сургалтыг” амралтын газар зохион байгуулж, үүндээ зориулж улсын төсвийн 16,3 сая төгрөгийг шуудхан хэлэхэд “салхинд цацжээ".

Б.Хуягбаатарын захирамжаар зохион байгуулагдсан “Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудлууд” нэртэй тус арга хэмжээ нь өнгөрөгч 09 дүгээр сарын 17-ний өдөр Улаанбаатар хотоос 36 км-ын зайд байршилтай Хишиг Монгол гэх амралтын газар зохион байгуулагдсан аж.

Уг нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан иймэрхүү хурал зөвлөгөөн, сургалтын арга хэмжээг олон хүн хамруулж зохион байгуулахыг Улсын онцгой комиссын зүгээс хориглоод буй. Үүнтэй уялдуулан төрийн байгууллагууд хурал зөвлөгөөн, сургалт семинараа цахимаар явуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. 

Гэтэл СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар УОК-оос гаргасан дүрэм журмыг зөрчиж байгаа юм шиг бүр захирамж гаргаж байгаад 100 гаруй хүмүүсийг нэг дор /амралтын газар/ цуглуулсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдэл гэлтэй харагдаж байна.

Хамгийн сонирхолтой нь Б.Хуягбаатар нь тус арга хэмжээний үеэр нийт хороодын дарга нарын хамт өдрийн зоог барих, өөрийн биеэр үг хэлэх, дүрсжүүлсэн тайлан танилцуулга сонсох, илтгэл сонсох, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн үзүүлбэр үзүүлэх, шагнал гардуулах, оройн зоог барих гэх мэтэд 16,370,000 төгрөг төсөвлөөд түүндээ өөрөө гарын үсэг зурчихсан байх аж.

Уг нь тайлан танилцуулга сонсох, илтгэл тавих гэх мэт аар шаар ажлыг цахимаар зохион байгуулахад л болох мэт. Гэвч түүний хувьд цахим хэлэлцүүлэг хийж, төсвийн мөнгийг хэмнэхийн оронд зориуд автобус автобусаар нь амралтын газар руу хүн зөөж “салхинд гарах” арга хэмжээ зохион байгуулсан нь Б.Хуягбаатар гэх эрхэм нийслэлийн томоохон дүүргийг хэрхэн удирдаж буйг харуулсан үнэн дүр зураг гэлтэй харагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (172.69.252.135)
    Sumiyabazariin gar hul bolson ulsuud neg iimerhuu l yum hiine dee chaavaas
    2021 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (162.158.165.149)
    Заааз. Бүр цагаандаа гарчээ. Сонгуульд ажиллуулсан хүмүүсээ төрийн мөнгөөр агаарт авч гарч архидуулсан гэж ойлгогдож бна.
    2021 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.70.143.64)
    Хуягбаатар гэх этгээдийг яг энэ үйлдлийнх нь төлөө албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй. Тэгж бж иймэрхүү хурган дарга нар хууль мөрддөг болно.
    2021 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (172.70.147.193)
    Сумьтайбузарын суганы үс!!! Тгэж л таараа
    2021 оны 10 сарын 23 | Хариулах
Top