Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар болон дархлаажуулалтын явцыг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна. Нэмэлт тунг хийлгэх нь халдвараас сэргийлэх боломж юм. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрт өдөрт 80-100 халдварын тохиолдол илэрч байсан бол ажилтнуудаа гуравдугаар тунд идэвхтэй хамруулснаар халдварын тоо 10 дахин буурсан.
Мөн Хас банк ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулснаар ажилтнуудынх нь халдвар авах тохиолдол эрс буурсан” гэлээ.