өдөр
шөнө
×

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүнийг энэ сарын 15-нд "Зайсан хилл"-д болсон Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэж ийнхүү хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байна.

Одоогоор Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд хэн томилогдох нь тодорхойгүй байгаа аж.. Учир нь нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top