Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооноос Монгол Улсын их, дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, оюутны өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан, тэргүүний оюутан, залуусыг шалгаруулах, нийт их, дээд сургуулийн оюутны холбоодуудаас шилдэг оюутны холбоог шалгаруулан олон нийтэд алдаршуулах "Эрдэмийн хонх" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний хүрээнд Их дээд сургуульд суралцаж буй шилдгийн шилдэг 9 оюутан, шилдэг оюутны холбоо, зөвлөлийг шалгаруулж “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагналын эздийг тодруулж, цом, хүндэт өргөмжлөл олгох аж.
Үүнд:
1. Нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн оны шилдэг оюутан
2. Техник, технологийн оны шилдэг оюутан
3. Биеийн тамир, спортын оны шилдэг оюутан
4. Санхүү, эдийн засаг, бизнесийн оны шилдэг оюутан
5. Соёл, урлагийн оны шилдэг оюутан
6. Анагаахын оны шилдэг оюутан
7. Хууль, зэвсэгт хүчний оны шилдэг оюутан
8. Боловсролын оны шилдэг оюутан
9. Хөдөө аж ахуйн оны шилдэг оюутан
10. Их, дээд сургуулиудын оны шилдэг оюутны холбоо