өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас “Тоглолт хийнэ. Надад 3 тэрбум төгрөг өг” гэж шантаажилжээ

Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаантай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр “Залуучууд хэрүүлийн бус хариуцлагын системтэй болохыг шаардаж байна. Албан тушаал эрх мэдлээ ашиглаж мөнгө идсэн хүмүүс 40 сая төгрөгөөр торгуулаад л өнгөрч байна. Хэдэн төгрөг цавчсан нь хамаагүй.

С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ нар ард түмний итгэлийг олж жагсаал, цуглаан зохион байгуулдаг. Гэхдээ гол зорилго нь баталгаагүй, юуны төлөө гэдэг нь эргэлзээтэй. Ашиг сонирхлын төлөө юү, эсвэл ард түмний төлөө юү. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнийг С.Жавхлангаар, У.Хүрэлсүхийг Д.Мөнх-Эрдэнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг энэ хоёр хүн мэдэхгүй л байв гэж.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрыг огцруулна гэж орилж байна. Д.Мөнх-Эрдэнийн хадам эгч нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Үнэхээр Засгийн газартай хариуцлага ярьмаар байгаа бол хадам эгчтэйгээ эхлээд хариуцлагаа ярь. 

С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас “Монгол Улс даяар “Хамаг Монгол” нэртэй тайлан тоглолт хийнэ. Надад 3 тэрбум төгрөг өг” гэж шантаажилсан байна. Үүнийг төрийн албаар хүн бүр ярьж байгаа. Худлаа гэж бодож байвал Сангийн сайд Б.Жавхлангаас өөрөөс нь асуу. Хэрэв хүн гүтгэсэн бол би хариуцлагаа хүлээнэ” гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс "Тийм зүйл болсон нь үнэн. С.Жавхлангийн гуйсан урлаг уран сайхантай холбоотой төслийг санхүүжүүлэх 3 тэрбумыг Засгийн газраас гаргаж өгөх хууль эрх зүйн үндэс, цаашлаад төсөв санхүү байхгүй. Тийм учраас өнөөдөр Засгийн газрыг огцруулах суулт зарлаад сууж байна гэж ойлгож байгаа" гэдэг тодруулгыг  Zarig.mn сайтад  өгчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Маам.Ганцогт (172.69.252.133)
    Заригийн үнэн төрхч илэрч байндаа МАН-н тэжээвэр байждээ .Сайд Жавхалан нь шууд хэлж чадахгүй бөөрөнхийлсөн юмл ярьж бнлээ .Зариг Отгонтөгс 2- МАН-с хэдийг хуссан болдоо , нууц гэж байдаггүй гэдэг илрэнэ дээ , зариг өөрөө жинхэн шантаажчин мөнгөний төлөө хэнийг юуч гэж харлуулж, гүтгэж чадандаа аймшиг кк
    2021 оны 10 сарын 20 | Хариулах
Top