өдөр
шөнө
×

Д.Амарбаясгалангийн компани сүүлийн 2 жилийн хугацаанд үнэмлэхний хавтас, брошюр, сурах бичгийн тендерээр ХОЁР ТЭРБУМЫГ халаасалжээ

Эрх баригч Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хувийн компани дунд сургуулийн сурагчдын сурах бичиг болон төрийн өмчит компаниудаас зарласан брошюр, үнэмлэхний хавтас, үнэт цаасны маягт, ном хэвлэлтэй холбоотой тендерүүдийг их бага гэж гололгүйгээр хуу хамдаг болжээ.

Ингэж хэлэх болсны учир нь түүний хувь эзэмшдэг “Соёмбопринтинг” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд буюу 2020, 2021 онд төрөөс зарлагдсан 16 тендерт оролцож 2 тэрбум гаруй төгрөгөөр хөрөнгөө зузаатгасанд байгаа юм.

Тухайлбал, ““Соёмбопринтинг” ХХК-ийн 2020 онд оролцож ялалт байгуулсан тендерийн түүхийг судалж үзэхэд доорх мэдээллүүд төрийн худалдан авах ажиллагааны цахим сангаас олдож  байна. Үүнд:

Төрийн банкнаас 2020 оны 02-р сарын 20-ний өдөр зарлагдсан маягт нийлүүлэх ТБ/202001163/01/01 дугаартай тендерт шалгарч 382,018,100 ₮

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020 оны 03-р сарын 02-ний өдөр зарласан Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх, яамны жуух бичиг, хавтас нийлүүлэх БСШУСЯ/202002544/02/01дугаартай тендерт шалгарч 17,841,500 ₮

Зам тээврийн яамны харьяа агентлаг болох Авто тээврийн үндэсний төвөөс 2020 оны 03-р сарын 11-ний өдөр зарлагдсан үнэт цаасны маягт нийлүүлэх АТҮТ/202001020/02/01 дугаартай тендерт шалгарч          114,960,000 ₮

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020 оны 03-р сарын 25-ний өдөр зарлагдсан Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх цахим гарын авлага бэлтгэн нийлүүлэх БСШУСЯ/202003598/05/01 дугаартай тендерт шалгарч 45,200,000 ₮

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас  2020 оны 04-р сарын 30-ний өдөр зарлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг нийлүүлэх БСШУСЯ/202004601/01/01 дугаартай тендерт шалгарч 199,675,200 ₮

Төрийн өмчит Монгол шуудан ХК-иас 2020 оны 06-р сарын 04-ний өдөр зарлагдсан илгээмжийн хайрцаг     нийлүүлэх МШ/202001086/03/01 дугаартай тендерт шалгарч 47,455,000 ₮

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020 оны 06-р сарын 18-ний өдөр зарлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурах бичиг нийлүүлэх БСШУСЯ/202006604/04/01 дугаартай тендерт шалгарч 119,735,000 ₮

Төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой ХК-иас 2020 оны 08-р сарын 28-ний өдөр зарлагдсан хортой цаас нийлүүлэх  ЭТТ/202001070/03/01 дугаартай тендерт шалгарч 60,150,000 ₮          

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” ХК-иас 2020 оны 09-р сарын 02-ний өдөр зарласан сонин хэвлэл хэвлүүлэх УБТЗХНН/202008366/01/01 дугаартай тендерт шалгарч 47,250,000 ₮

Д.Амарбаясгалангийн “Соёмбопринтинг” ХХХ-ийн тухайд 2020 онд энэ мэтээр 9 тендерт шалгарч нийт 1,034,284,800 буюу нэг тэрбум гаруй төгрөгийг халаасалсан бол 2021 онд доор дурдагдсан тендерүүдийн өрмийг хамжээ.

Төрийн өмчит Үндэсний давхар даатгал ХК-иас 2021 оны 01-р сарын 22-ний өдөр зарлагдсан сурталчилгааны брошюр хэвлэж нийлүүлэх ҮДДХК/202101007/02/01 дугаартай тендерт шалгарч 26,082,500 ₮

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 01-р сарын 18-ний өдөр зарлагдсан гэрчилгээний хавтас хэвлэж нийлүүлэх УБЕГ/202112001/01/01 дугаартай тендерт шалгарч 195,600,000 ₮

Барилга, хот байгуулалтын яамны харьяа агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2021 оны 03-р сарын 17-ний өдөр зарлагдсан Газар эзэмших, ашиглах гэрчилгээ хэвлүүлэн нийлүүлэх ГЗБГЗЗГ/202101011/01/01 дугаартай тендерт шалгарч 180,000,000 ₮

Барилга, хот байгуулалтын яамны харьяа агентлаг болох Барилгын хөгжлийн төвөөс 2021 оны 05-р сарын 12-ний өдөр зарлагдсан барилгын норм дүрэм хэвлүүлэх БХТ/202101097/01/01 дугаартай тендерт шалгарч 35,640,000 ₮     

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 05-р сарын 14-ний өдөр зарлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг хэвлэн нийлүүлэх ТХААГ/202105002/01/01 тендерт шалгарч 464 сая ₮

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны 06-р сарын 04-ний өдөр зарлагдсан Боловсрол, шинжлэх ухааны салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх болон яамны жуух бичиг, хавтас хэвлэн нийлүүлэх БШУЯ/202104206/02/01 дугаартай тендерт шалгарч 19,640,250 ₮

Монгол Улсын Их Сургуулиас 2021 оны 06-р сарын 02-ний өдөр зарлагдсан Монгол хэлний бүрэн судалгаа-10 боть бүтээл бэлтгэн хэвлүүлэх 3 багц МУИС/202105025/01/01 дугаартай тендерт шалгарч 98,000,000 ₮

Тус компанийн 2021 онд орж ялалт байгуулсан тендерийн түүхийг судалж үзэхэд зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 7 тендерт шалгарч 1,018,962,750 буюу нэг тэрбум гаруй төгрөгийг төрөөс авчээ.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай шууд холбож ойлгож болох “Соёмбопринтинг” ХХК гэх ганцхан компанийн сүүлийн хоёр жил орчмын тендерийн түүхийг судалж үзэхэд ийм байна. Уг нь дээрх хэмжээний мөнгөөр намын албан тушаалтны хувийн компанийг тэтгэж дэмжихийн оронд 20 ЖДҮ эрхлэгч компанид зуу, зуун саяар нь хуваагаад олгочихсон бол хэдэн зуун ажлын байр шинээр нэмэгдэж, нэг хүн бус нийт хэсэг өрх айлууд амьдралын баталгаатайгаа золгох байж. Гэтэл тийм зүйл болоогүйг уншигч Та дээрх баримтаас харлаа.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • DR. UROLOGIST (172.69.54.99)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (172.70.147.52)
    Гадаад хэргийн сайд нь бас Мөнхийн үсэг хэвлэлийн компаниараа мөн ч ихийг халааслаж байгаа даа. Саяхан үеэл дүүгийнхээ нөхөр Батбаярыг Америк руу элчин болгочихсон гэж байгаа
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
    • (172.69.252.150)
      Өө тийм байхаа. Гайхаад байсан юм
      2021 оны 09 сарын 09
  • Зочин (172.69.252.150)
    ЖДҮ шаана, тендер шаана. Одоо Хүрэлсүхийн хэлснээр хүчин шаах л дутуу бна даа энэ хүн
    2021 оны 09 сарын 07 | Хариулах
Top