өдөр
шөнө
×

МАН У.Хүрэлсүхийн эрх мэдлийн хугацааг сунгахын тулд УИХ-ын 74 гишүүн тус бүрт 950 сая төгрөгийн ЖДҮ зээл олгосон бололтой

Өнгөрсөн хугацаанд “ЖДҮ” нэртэй дуулианы мөрөөр ЖДҮХСангаас зээл авсан 49 гишүүний нэр хэвлэлээр ил болж, эдгээрийн дөрөв нь шүүхээс ял сонссоноор уг асуудал мартагдах шатандаа оров.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр 2016-2020 оны парламентад хууль тогтоож суусан 49 гишүүн бус 74 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй байна. Хамгийн сонирхолтой нь УИХ-ын 74 гишүүн ЖДҮ зээл авсан нь үнэн байх аваас тэд дөрвөн гишүүнээрээ туг тахиад далуулаа ялгүй хоцорчээ гэсэн үг. Үүгээр ч үл барам М.Оюунчимэг, Н.Учрал, Ё.Баатарбилэг нараас өгсүүлээд тэдний тал шахуу хувь нь дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон болж таарах нь.

“Дээрээс чиглэлтэй төслүүд шүү” гэсэн заавраар УИХ-ын гишүүдийн төслүүд ногоон гэрлээр дэмжигдэж байжээ 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн 2018 оны 3 дугаар  сарын 28-ны өдөр гаргасан А/56 тоот тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг томилжээ. Энэ бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэг, Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандорж тэргүүтэй хүмүүс багтсан байна. 

Ийнхүү ЖДҮХСангийн Төслийн хорооны бүрэлдэхүүнийг томилсны дараа улсын төсвийн 70 тэрбум төгрөгийг  3 хувийн хүү, 5 жилийн хугацаатай, үндсэн зээлээс 12 сар чөлөөлж зээлээр олгох тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарчээ.

Уг тушаалын дагуу ЖДҮХСангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны зүгээс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А/88 дугаартай тушаалаар, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А/141 дугаартай тушаалаар тус тус УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани, аж ахуй нэгжүүдэд 950 сая төгрөгийн зээлийг тэгш хүртээмжтэйгээр олгожээ.

Б.Батзоригийн зүгээс бараг л төслийн хороо байгуулагдсаны маргаашаас эхлэн С.Төгсбилэгт хандан “Миний анхаар гэсэн компаниудын материалуудыг нь өөрөө биечлэн үзэж хараад дутуу материал байвал захирлуудтай нь яриад материалуудыг нь бүрдүүлж ав. Зайлшгүй санхүүжилт авах ёстой компаниуд учраас санхүүжилтийн хэмжээг нь буулгаж болохгүй шүү” гэж хэлж захиж эхэлжээ.

Мөн Төслийн хорооны хурлын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хорооны гишүүдэд хандаж “Дээрээс чиглэлтэй төслүүд шүү” гэж хэлснээр УИХ-ын гишүүдийн төслүүд ногоон гэрлээр дэмжигддэг байсан байна.

Б.Батзорийн зүгээс ЖДҮХС-ийн намрын төсөл сонгон шалгаруулалтын үеэр С.Төгсбилэгийг албан өрөөндөө дуудаж уулзахдаа жижиг цаас, гар утсан дээрх мессеж зэргээсээ харж “төсөлд заавал шалгарах” гэх тодотголтой иргэн хуулийн этгээдүүдийн нэрсийг бичүүлдэг байжээ. Ийнхүү бичүүлэхээсээ өмнө “Чи миний урьд нь өгч байсан жижиг цааснуудыг устгасан уу” гэж нягтлан асуугаад “Одоо би чамд энэ цааснуудыг өгөхгүй ээ, би өөрөө устгана. Чи магадгүй устгахгүй байж мэднэ” гэх мэтийн үг хэлж байжээ.

Харин С.Төгсбилэг энэ үеэр “Хаврын сонгон шалгаруулалтын А/88  дугаартай тушаалаар зээл авсан зарим нэг хүмүүс байна. Үүнийг дахин оруулах шаардлага байгаа юм уу” гэж асуухад Б.Батзориг “Миний бич гэснийг бичээд ав. Хий гэснийг хий. Дуугүй наад ажлаа хий” гэж хэлснээр уг яриа ахин сөхөгдсөнгүй.

Хуулийн байгууллага хожим С.Төгсбилэгийн албан өрөөнд нэгжлэг хийхэд хар бэхээр “Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Н.Учрал” гэх мэтийн нэрсийг ар өвөргүй бичиж тэмдэглэсэн А4 бичгийн цаасыг олсон нь Б.Батзоригийн энэ үед хэлж бичүүлсэн иргэн, аж ахуй нэгжүүдийн нэрс бололтой.

О.Баасанхүү, С.Жавхлан нарыг хасаад 74  УИХ-ын гишүүнд тус бүрт нь 950 сая төгрөгийн ЖДҮ зээл олгов уу?

ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулалтын үеэр С.Төгсбилэг рүү М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ё.Баатарбилэг, Н.Учрал, Д.Тэрбишдагва нарын гишүүд удаа дараа залгаж бүгд нэг утгатай зүйл ярьсан байдаг бөгөөд тэд  “Сайдад чинь хэлчихсэн байгаа, материалуудыг нь үзээд дутуу зүйл байвал хэлээдэх, хугацаанд нь шийдээдэх, сайд чинь бүтнэ гэсэн байхад та нар бүтээх ёстой” гэсэн өнгө аястайгаар ярьцгааж байжээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, М.Оюунчимэг нар шууд л “Өөрт хуваарилагдсан мөнгөө авъя” гэдэг байдлаар ярьж байсан гэдгийг С.Төгсбилэг хуулийн байгууллагад мэдүүлжээ. Мөн Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандорж руу 2018 оны 4 дүгээр сарын дундуур УИХ-ын гишүүн Б.Ундармаа залгаж ярихдаа “Би УИХ-ын гишүүн Б.Ундармаа байна. Чи яагаад манай төслийг авахгүй байгаа юм бэ? Наадахыг чинь намаас гишүүдэд хуваарилсан. Дүнг нь би мэдэж байгаа. Би гишүүн юм чинь авах ёстой” гэж хэлжээ. Харин Ж.Баасандорж тухайн үед уг ярианаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийг УИХ-ын гишүүдэд хуваарилсан юм байна гэдгийг анх ойлгожээ.

Мөн ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэг нэгэнтэй Ж.Баасандоржид хандаж “Одоо нэгэнт төсөл хүлээн авах хугацаа дууссан учир дахин төсөл хүлээж авна гэж байхгүй. Ер нь бол УИХ-ын гишүүдэд хуваарилсан  мөнгө юм шиг байна лээ. Цаашид М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нараас өөр ахиад хэд хэдэн гишүүд ярих юм шиг байна лээ” гэж хэлжээ.

Ж.Баасандорж хуулийн байгууллагад өөр нэгэн ноцтой зүйл ярьсан байдаг нь О.Баасанхүү, С.Жавхлан нараас бусад 74 гишүүнд тус бүрт нь 950 сая төгрөг хуваарилсан байсан гэх мэдүүлэг юм.

Тэрбээр энэ талаар АТГ-т өгсөн мэдүүлэгтээ, “УИХ-ын гишүүн Б.Ундармаа, М.Оюунчимэг нар утсаар залгаад “өөрт оногдсон мөнгөө авъя” гэж ярихад нь гишүүн тус бүрт мөнгө хувиарласан юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 70.5 тэрбум төгрөгийг 76 гишүүнд хуваахаар 1 гишүүнд 950 сая төгрөг оногдож байсан. Дээрх хуваарилалтаас УИХ-ын гишүүн С.Жавхлан, О.Баасанхүү нарыг хасаж тооцохоор бусад гишүүдийн тойрогт 950 орчим сая төгрөг хуваарилагдсан юм билээ. Үүнийг УИХ-ын гишүүд тойрогт нь  бус өөрсдөд нь хуваарилсан гэдэг байдлаар ярьж байсан” гэжээ.

Дүгнэлт

УИХ-ын гишүүд ийм олноороо ЖДҮ зээл авсан асуудлыг тухайн үеийн эрх баригч МАН-тай холбож ойлгохоос өөр аргагүй. Энэ бүхнээс үүдээд ЖДҮХС-ийн хууль зөрчиж олгогдсон 70 тэрбумын зээл тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Ерөнхий сайдын эрх мэдлийн хугацааг сунгахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байсан байж болзошгүй байна.

Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын гишүүн Б.Батзориг Ерөнхий сайдаасаа илүү том толгой гаргаж, өөрийгөө эрсдэлд оруулан барин байж ийм алхмыг дур мэдэж хийхгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал. Харин Б.Батзоригоос илүү эрх мэдэлтэй хэн нэгэн түүнд УИХ-ын гишүүдэд 950 сая төгрөгийн ЖДҮ зээл олгохыг албан бусаар үүрэг чиглэл болгож, арыг нь бат дааж ялгүй авч үлдэхээ амалсан байж таарна. Магадгүй энэ амлалт биелэлээ олж ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг 40 сая төгрөгөөр торгуулаад ялгүй шахуу өнгөрсөн байхыг үгүйсгэх арга алга.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • зээл (151.82.36.161)
    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
    2022 оны 01 сарын 12 | Хариулах
  • dd (172.70.143.47)
    zawaan
    2021 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.140.11.188)
    Хүрэлсүхийн ард хятадын тагнуул урвагч эрлийз хурлызууд аас зааварлаж хятадууд санхүүжилт хийж монголыг сөнөөж дураараа дургиж байна бусуу монголчуудаа сэрээрэй босоорой ухаараарай бодоцгоо цаг боллоо монголчуудаа
    2021 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.40.212)
    JDU hulgaich J.Enhbayar, Ya.Sodbaatar nariig baruun zuun garaa bolgoson hun oilgomjtoi shuu dee. honi buren chono tsatgalan
    2021 оны 08 сарын 30 | Хариулах
  • Баадгай (66.181.161.21)
    Хуйвалдаж ЖДҮ авч чавчаа хийсэн амиа бодсон улс төрчид.их хурлын гишүүд байлаа. Монголын төр үнэн бохир болжээ. Одоо хүртэл зарим нь байж л байна шүү дээ. У. Хүрэлсүх ёстой л луйвараар гарч ирсэн нь тод томруун харагдаж байна даа.
    2021 оны 08 сарын 30 | Хариулах
  • Иргэн: (103.229.120.175)
    Энэ асуудлыг нягтлан шалгах, ард түмэн үнэн худлын ялгааг зөвөөр ойлгуулах шаардлагатай байх. Үнэн бол үүнийг шалгах эрх мэдэлтэн, байгууллага одоогоор олдохгүй л болов уу? Гэхдээ түүх сөхөхдөх нь цаг хугацааны л асуудал болов уу?
    2021 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.188.40)
    72 гишүүнд олгохоор төлөвлөж бсан гэсэн шүү. Гэхдээ Миеэ Энхболдын мэдлийн 32 гишүүн энэ зээлийг авахаас татгалзсан гэж дуулсан. Тэхээр 49 гэдэг нь ортой байхаа. С.Жавхлан сүүлд юм олж долоосон бх. Харин хөөрхий Баасан хүү л хараа үзээ хоосон үлдэж дээ хэхэ
    2021 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.65)
    Jidu undarmaa, boov oyunchimeg nariin tuslamjtaigaar Zasgaa avarch uldsen yum bizd ee Huuk guai.
    2021 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.40.212)
    Ерөнхий сайдын суудалдаа тогтох гэж ЖДҮ тараасан нь үнэн шүү дээ. Гүйцэтгэсэн хүн нь банхар Батзориг
    2021 оны 08 сарын 30 | Хариулах
Top