Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 957 тохиолдол шинээр батлагдсан байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байгаа бөгөөд 309 нь нийслэл хотод, 648 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өчигдөр 1,991 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Мөн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.