өдөр
шөнө
×

Х.Бадамсүрэнгийн оролцоотойгоор ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн хүүгийн компани “Эрдэнэт үйлдвэр”-т 3,5 тэрбумын “шахаа” хийв үү?

Одоогоос найман сарын өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын 26-ний өдөр Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар тус хоёр байгууллагын түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Гэтэл уг үйл явдлаас хойш таван сарын дараа буюу 2021 оны  5 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Төрөлжсөн архивын байрны барилгын ажил” барьж гүйцэтгэх тендер зарласан байна. Хачирхалтай нь энэхүү тендерт Х.Бадамсүрэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан ШАУ-ийн ерөнхийлөгч  Д.Рэгдэлийн хамаарал бүхий аж ахуй нэгж буюу хүүхдийнх нь компани шалгарчээ.

Энэ дагуу Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн Д.Рэгдэлийн хүүхэд болох Р.Хангайн үүсгэн байгуулсан “Ган тоонот констракшн” ХХК-тай 6,4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулжээ.

Ингээд гэрээ байгуулснаас хойш хэдхэн хоногийн дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 7-ний өдөр Эрдэнэт үйлдвэрээс 1,024,011,193.00 буюу 1 тэрбум 24 сая 11 мянга 193 төгрөгийг “Ган тоонот констракшн” ХХК-ийн данс руу “7/032/20-тоот гэрээний төлбөр /барилгын ажил/” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлжээ.

Харин үүнээс хоёр сарын дараа буюу 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Эрдэнэт үйлдвэрээс 2,520,593,130.00 буюу 2 тэрбум  520 сая 593 мянга 130 төгрөгийг “Ган тоонот констракшн” ХХК-руу мөн л “7/032/20-тоот гэрээний төлбөр” нэрээр шилжүүлсэн болох нь шилэн дансны мэдээлэлд дурдагджээ.

Товчхондоо бол хоёрхон сарын дотор энэ мэтээр 3 тэрбум 544 сая төгрөг Д.Рэгдэлийн хүүгийн компани Эрдэнэт үйлдвэрээс авчихсан болох нь тодорхой байна. 

Эх сурвалжийн зүгээс Д.Рэгдэл, Х.Бадамсүрэн нарыг найз нөхдийн харилцаатай хэмээн мэдээлж байгаа. Эндээс харвал магадгүй төрийн өмчийн хөрөнгийг хэрэгтэй, хэрэггүй зүйлд зарцуулан шамшигдууллаа гэх хэл аманд байнга өртдөг Х.Бадамсүрэн найзынхаа хүүхдийн компанийг хувийн ашиг сонирхлоор хууль зөрчин дэмжсэн байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс Авилгатай тэмцэх газар тендер нэрийн дор төрийн өмчийн хөрөнгийг хувийн компани руу тэрбум тэрбумаар нь шилжүүлж эхэлсэн Х.Бадамсүрэн, Д.Рэгдэл нарт холбогдох энэхүү үйлдлийг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгахад буруудах юм алга.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • зээл (151.82.36.161)
    Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
    2022 оны 01 сарын 12 | Хариулах
  • Академик (43.242.243.12)
    Тэгээд чаддаг юм бол шалгуулаач
    2021 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.24.48)
    Бадамсүрэнгийн шунал ханах биш академик авчих гээд л тохироо хийж байна даа.орос мэргэжилтэнүүдээр дэд доктор хийсэн юм одоо доктор гээд яваа академик болно доо
    2021 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.75)
    Эрдэнэт үйлдвэр арын хаалганы доктор нэртэй шог нөхдүүд гараад бүүр тэмдэшлэж гүйгээд бгаа. Аргагүй ийм учиртай бждээ 😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂
    2021 оны 08 сарын 09 | Хариулах
  • Zochin (202.55.188.39)
    Regdel Badamsuren hoeriig shalgah heregtei shuu. Ed nar er ni l hanaj tsadna gedgiig unend ee l meddeggui humuus yum daa
    2021 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.189.209)
    Мундаг ухаантай академич гэдэг хүн ийм зүйл хийх гэж идэж уу өмсөх зүйлээр дутаагүй л байлтай ичиж амьдар
    2021 оны 08 сарын 09 | Хариулах
    • Зочин(27.123.213.78)
      Харин тиймээ. Энэ Бадамсүрэн гээч этгээдийг МАН байлгаад байгаа нь идэж ашиглахад нь халхавч болж байгаа юм байна. Энэ 2 хүнийг шалгаад тэр хүүгийнх нь компанид шилжүүлсэн мөнгийг буцааж шилжүүлгэх хэрэгтэй. Тендерийг цуцлах хэрэгтэй. Ингээд зөрчил илэрлээ гээд хэсэг хугацааны дараа ямар ч арга хэмжээ хариуцлага тооцолгүй өнгөрөөд байгаа юм даа. Ийм байхад яаж монгол орон маань хөгжих билээ дээ.
      2021 оны 08 сарын 09
Top