Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гадаад томилолтод хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан байж болзошгүй баримтыг Шилэн Цогоо ил болгожээ. Тэрбээр энэ талаар, “Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гадаад албан томилолтод 2,143,358,142.35 (Хоёр тэрбум нэг зуун дөчин гурван сая гурван зуун тавин найман мянга нэг зуун дөчин хоёр төгрөг гучин таван мөнгө) ₮ зарлагаджээ. Москвад нэг хуралд орсон гэхэд арай өндөр зардал уу⁉️” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.
Г.Сайханбаяр сайд энэ оны зургадугаар сард ОХУ-д албан айлчлал хийсэн байдаг бөгөөд Шилэн Цогоогийн ил болгосон баримтаас харахад уг айлчлалд хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан бололтой.
Сэтгэгдэл (5)