өдөр
шөнө
×

Д.Энхбат Ц.Элбэгдоржийн захиалгаар Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа юу?

Хөдөлмөрийн үндэсний намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын ард Ц.Элбэгдорж байгаа гэх хардлага нийгэмд бий болоод байна.

Уг хардлага оргүй биш болохыг 2013 онд Д.Энхбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мэдлэг,мэдээлэл хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан тухай баримт баталж байна.

Энэ утгаараа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улстөр дэх өөрийн эрх ашгаа хамгаалуулахын тулд Д.Энхбатыг ХҮН-аас захиалан нэр дэвшүүлсэн байж болзошгүй байгаа юм. Тэр ч бүү хэл Д.Энхбатын сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг Ц.Элбэгдорж гаргаж буй гэх яриа нийгэмд түгсэн нь ч бас санамсаргүй зүйл биш биз ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.143.167)
    Найзууд, танилууд байж болно. Болохгүй юм байхгүй. Энийг захиалга энэ тэр гэж нэрлээд байх шалтгаан байхгүй болов уу. Энхбат бидний эрх ашгийг хамгаална гэдэгт итгэж байгаа.
    2021 оны 06 сарын 03 | Хариулах
Top