Шалан дээр суун зайдас боож буй хоёр эмэгтэйн "Ажлаа хийсээр л" хэмээн фэйсбүүктэй зургаа оруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Учир нь уг зурагнаас стандарт хангаагүй нөхцөлд зайдас үйлдвэрлэдэг байж болзошгүй байдал харагдаж, иргэд ихээхэн бухимдаж, шүүмжилсэн юм.
Тиймээс энэхүү мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.
Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан. Иймд мэдэгдэл хүргүүлж тус байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.