өдөр
шөнө
×

М.Тулгат: Луйврын аргаар сонгуульд нөлөөлж байгаа тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь ямар ч утгагүй

Ардчилсан намын дарга М.Тулгат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах тухай шаардлагыг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ.

Энэ талаар АН-ын дарга М.Тулгат, “2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй маш олон баримтууд дэлгэгдэж байна. Өчигдөр 4/11 мэдээллийн цагаар программ хангамжид захиалгаар нөлөөлж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс тодорхой хүмүүсийг ялуулах үйлдэл явагдсан тухай асуудал яригдсан.

Хэрвээ ард түмний сонголтыг ингэж луйврын аргаар засаж, сонгуульд нөлөөлж байгаа юм бол өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь ямар ч утгагүй. Тиймээс мэргэжлийн байгууллага олон нийтийн оролцоотойгоор онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг тодорхой түвшинд шийдэгдтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд тавьж байна” гэлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top