Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцжээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үзэж, Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Уг шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар цаашид парламент дахь МАН-ын бүлгийн болон тус намын аливаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа юм байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр телевизийн шууд ярилцлагад орох үеэрээ, "Ц.Анандбазарыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоодвол энэ хүн хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Буруугүй бол буцаад ирнэ биз. Ц.Анандбазарыг гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг байр суурийг намын даргын хувьд илэрхийлсэн. Үгүй гэвэл намаас нь түдгэлзүүл гэдэг зүйлийг бас ярьж байгаа" гэсэн байр суурийг илэрхийлээд байсан юм.
Сэтгэгдэл (6)