Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлч М.Батбилэгтэй ярилцаж цаг үеийн асуудлуудад хариулт өглөө.
Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар болон Сү.Батболд нарын талаар дараах байр суурийг илэрхийллээ. "Нөхөр Ц.Анандбазарыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоодвол энэ хүн хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Буруугүй бол буцаад ирнэ биз. Ц.Анандбазарыг гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг байр суурийг намын даргын хувьд илэрхийлсэн. Үгүй гэвэл намаас нь түдгэлзүүл гэдэг зүйлийг бас ярьж байгаа.
Нөхөр Сү.Батболдтой холбоотой оффшорын тухай асуудал байна. Би Сү.Батболд даргад өөрт нь “Та наад оффшорынхоо асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуул. Таны наад оффшорын чинь асуудал Ардын намын нэр хүндтэй ч холбогдож байна, улс орны нэр хүндтэй ч холбогдож байна” гэж хэлсэн. Энэ хүн одоо оффшорын асуудлаа хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа. Цагдаа, тагнуулын байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа юм билээ. Шалгаж байгаа юу, үгүй юу гэдэг мэдээлэл авахад шалгаж байгаа гэдэг хариу өгсөн" гэв.
Сэтгэгдэл (1)