өдөр
шөнө
×

"Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол"

Ил захидал

Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан танаа

Монгол Улсын иргэн М.Энхсайхан намайг Нийслэлийн Прокурорын Газраас Монгол Улсад ашигтай, байгуулагдаагүй гэрээний төлөө яллагчдагчаар татаж анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Шүүхийн хуралдаан удахгүй болох гэж байна.

Хяналтын Прокурор яллах дүгнэлтэндээ “ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар” хорлон сүйтгэх гэдгээр буруутгажээ. Энэ бол илэрхий улс төрийн зохиомол хэрэг бөгөөд Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол юм. Хувийн зовлонгоо хойш тавьж болно.

Тэр зовлонгоо өөрийн үр хүүхдүүд, өрх гэрийнхнээс өөрөөр хэнтэй ч хуваалцах бодолгүй байна. Гэвч болж байгаа үйл явдал ганц миний хувийн асуудал биш байна. АТГ, Прокурор дээр Хэрэг зохиож, байхгүй хэргээр хүнийг яллаж, тэрхүү хууль бус ажиллагаандаа Монгол улсын Шүүхийг оролцуулан гүйцэлдүүлэх нь Монгол Улсад улс төрийн хоригдолтой болох үүд хаалгыг нээх аюултай байна. Тиймээс хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол төрийн дээд байгууллага-УИХ-ын дарга Г.Занданшатар, хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөөг хамгийн түрүүнд хамгаалах үүрэгтэй Ерөнхий Прокурор Б. Жаргалсайханд нарт хандаж энэхүү ил захидлыг бичиж байна.

Монгол Улсын Их Хурал нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинээр хуулиудыг батлан гаргасан боловч түүний хэрэгжилт амьдралтайгаа нийцэж байгаа эсэх, хуулийн зүйл заалтуудыг зөв хэрэгжүүлж байгаа эсэхэд нийтийн сонсгол хийж, засаж залруулах ажлаа хийхгүй байгаа нь хууль ёс гажих, янз бүрийн түвшинд хүний эрх эрх, чөлөө олноор зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгож байна. Өдөр тутамдаа энэ үүргийг Прокурорууд гүйцэтгэх ёстой боловч тэдний олонхи нь хууль ёсыг хатуу чанд мөрдөх ажлаа улс төрчдийн нөлөөлөлд автаж хэрэгжүүлж чадахгүй байдал харагдаж байна. Бий болсон нөхцөл байдал нь хэсэг бүлэг хүмүүст өшөө хонзонгийн сэдлээр “улс төрийн хэрэг” зохиох нөхцөл байдлыг бий болгож байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авч нэн яаралтай засч залруулаасай, энэ бол зөвхөн надад хамаарах асуудал биш гэдгийг 20 дугаар зуунд Монголд болж өнгөрсөн олон хэлмэгдүүлэлтийн түүх хэлж өгч байгааг анхааралдаа авч байр сууриа ил тодоор илэрхийлэхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.

Миний бие Монгол төрд 40 гаруй жилийн амьдралаа зориулсан бөгөөд Монгол Улсынхаа “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах ” зорилго хэзээ ч тээж байгаагүй. “Хорлон сүйтгэх” ажил хийх байтугай тийм санааг тээж завдаж байсангүй.

Монгол төрд зүтгэсэн нэгэн богинохон (2013-2016) хугацаанд миний бие Монголчуудын олон жил мөрөөдөж, гүйцэлдүүлж чадахгүй байсан 3 том мегатөслийг хариуцаж, мэдэх мэдэхгүйн гайгаар зангирсан олон асуудлын ээдрээг тайлах, гарах гарцыг нь гаргаж өгөх гэж ажиллаж байжээ. 2013 онд Монголын Төмөр Зам ХХК-д, 2014 онд Тавантолгойн Цахилгаан Станцын төслийн нэгж-д, 2015 онд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээрийг ахалсан Засгийн газрын сайдаар ажиллаж байжээ. Бүгд Тавантолгой, Оюутолгой гэсэн ордуудыг үр ашигтай ашиглахтай холбоотой төмөр зам барих, эрчим хүч нийлүүлэхтэй холбоотой ээдрээтэй улс төр, эдийн засаг, геоулстөрийн асуудал байжээ. Аль нь ч хараахан хэрэгжээгүй байна. Гол шалтгаан нь мегатөсөл том хардалт, том улс төржилт дагуулдаг бөгөөд түүнийгээ Монголын нийгэм давж чадахгүй доороо хий эргэсээр байна.

Монгол хэзээ нэгэн цагт өөрсдөө мегатөсөл хийх л болно. Эл хэргийг гүйцэлдүүлэхэд миний удирдлагын дор мэргэжлийн багуудын хийж үлдээсэн төслүүд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин тэрхүү хийж байсан ажлуудаас Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой хийсэн ажлыг нь “хорлон сүйтгэх”, “хөрөнгө оруулагчдад давуу байдал бий болгосон хэрэг” гэж буруутгавал Монголын хөгжлийг тодорхойлох дараа дараачийн том төслүүдийн хувь заяа тун бүрхэг болно. Иймээс миний бие Нийслэлийн хяналтын Прокуророос “хорлон сүйтгэх” зүйлчлэлээр буруутгаж байгаа асуудалд Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Та өөрийн байр сууриа ил тод илэрхийлэх, Монголын хувь заяанд цаашдаа ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих, Тавантолгойд цахилгаан станц барих талаар миний удирдаж байсан ажил нь “тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах” зорилго тээж байсан эсэх асуудлаар нэгэн адил шалгалт хийж нэг мөр ойлголтыг олон нийтэд мэдээлэх хүсэлтийг тавьж байна.

М.Энхсайхан. 2020.04.20

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (24)

  • Пүүжий (202.179.21.223)
    ОТ-н буруу гэрээг засаж чадахгүй байж гэрээ ч хийгдээгүй төсөлд хэрэг үүсгэнэ гэдэг захиалгатай улс төрийн л юм явагдаад байна даа. Энхсайханы мэдлэгт нэг боловсролгүй толгой нь атаархсан бололтой
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • П.Саранхүү (66.181.161.63)
    Өөрийнхөө зохиолцсон хуулиар өөртөө таарсан ялаа аваад гэм нүглээ дуугай эдэл улс орныг 30 н жил самралцсан гол буруутнуудын нэг яах аргагүй мөн шүү дээ монгол оронд төр самарсандаа баярлаж яв өөр оронд бол аль эрт урт хугацааны ял авсан...
    2020 оны 05 сарын 27 | Хариулах
  • tuuka (66.181.161.115)
    shiitgeh ni zuitei.daraa daraachiin ulsuud hariutslaga huleedeg bolohoor sn anhaaraltai ajillana shde.yuch hsen hariutslaga huleehgui bj bolohgui
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.126.89.233)
    tegd mongolin huulin baigyyllaga hudlaa yllah dugnelt hiij bg umuu tani helj bg uildel enig l heleed bn mongolin tur bol 1000 jiliin tuuhtei huulitai ard xeze ngn tsagt ugcu. Yycn humuuc bugd il gargaad irdg huchtei turtei ard tumen
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.88.129)
    Наад зах нь онгоцны ослоор үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй уулзахдаа бүр дарвайтлаа инээгээд байсныг санахаар дотор хүйт оргидог.энэ энхсайханыг
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • oliggui l er baina daa (202.179.25.3)
    ZAIL MUU UMHII HUJAA
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Ард түмэн чинь (192.82.76.130)
    За битгий хуцаад бай 30 жилийн ард түмэнд үрүүлсэн зовлон чинь баадаггүй шүү зүгээр л далд ор
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.31.142)
    ХҮҮЕ ЭЭ, ХҮҮЕ ЭЭ... ХУЖАА ГУАЙ ЧИ МОНГОЛ ТӨРД ЮУГААР ГИЙГҮҮЛЭЭ ВЭ... ШОРОНДОО ХАТАХ ХЭРЭГТЭЙ.. БАЯРТАЙ...
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.234)
    Идэж уухаас өөр бодол байхгүй юун Улс орон хөгжөл дэвшэл ямбий нь эдэлсэн одоо ялаа эдэл битгий солиорч гоншигоноод бай новшоо
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.27.221)
    Ганцхан өөрийн эрх ашигийг болоогүй байх өө. Энэ хүн юу хийх гэж байснаа ойлогсонгүй юу эсвэл хийх гэж байсан ажлыг нь хууль хүчнийхэн ойлгоогүй юм уу мэдэхгүй. Хэрвээ Энхсайхан ял авбал Оюутолгойн гэрээ хийсэн хүмүүс үүнээс илүү ял эдлэх ёстой. Яагаад гэвэл Энхсайханы гэрээ хэрэгжээгүй Оюутолгойн гэрээ хэрэгжээд МОНГОЛ УЛСЫГ АРД ТҮМЭНИЙГ маш их өрөнд оруулсан маш муу гэрээ. Жинхэнэ хорлосон гэрээ.
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.184.61)
    Чи ахархан бодож ашиг харж тагнуулчдыг ажилгүй болгосон, энэ бол эх оронч хүний хийх ажил биш. Энгийн жишээ ч энэ хар малаа. Төрөөс хол яв. Монголд байгаадаа баярла
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.31.8)
    Хийсэн гэмээ хүлээ
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • би (66.181.184.71)
    Хятадад аа ийм хэрэг тарьсан бол өчиггүй цааз Монголд төрж өсөж өдий хүртлээ явчаад уг удам нь хужаа юм болохоороо яалт ч үгүй Монголыг хорлох хужаа санаа мөнхийн дагаастай
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Хахааха (202.126.89.152)
    Зүгээр бүү ай. Ялалбал яллаг. Удахгүй араас чинь хугацаа нь дуусахаар Баттулга, Зи 2 очно
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Ганбаа (64.119.20.200)
    Элбэгдорж хир баргийн хүнд олдохгүй хувь заяагаа эдийн шуналаасаа болж булшилсан! Одоо түүнд хар гэрийн хаалга татах л үлдсэн!
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Монгол (150.129.142.232)
    Энхбаярыг гүтгүүлээд ядарж байхад нутгийн хужаа илжигдоржтой нийлээд юу гэж даапаалж доромжилж байлаа хүнд хийсэн хорон санаа заавал ингэж өөрт чинь ирдэггийг мэдэж авсан бол сайн?
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.27.37)
    Нисдэг тэрэгний осолоор олон залуус маань өнгөрхөд ар гэрийхэн хажууд инээгэд зогсож байсан хужаа шүү олон санаж л байгаа байх
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.60)
    Энхбаяр гэдэг хүнд ял тулгаж байхад баярлаж үхэх гэж байсан байхаа. Цаг цагаараа байдаггүй гэдэг үг байдаг байхаа хорлон сүйтгэгчээ ялаа дуугүй эдэл
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
    • (66.181.161.14)
      Үнэн шдээ
      2020 оны 04 сарын 22
    • (150.129.142.232)
      Үнэн
      2020 оны 04 сарын 22
  • Зочин (77.38.148.28)
    энэ уг нь гайгуй залуу шиг байсансан, гайгуй енгереесэй дээ, энэ хэрэг явдал нь
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Bat (66.181.161.75)
    Enkhbayariig ongotsoor nom zuusun gj yallaj bhad tuhain uyed dagaj dalchignnaj bsan murtluu nuur buruulj bultaj bsanaa odoo yamar olon tailbar tavidag yum
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Түвшинбаяр (66.181.161.15)
    Монгол тѳрд чи зүтгээгүй Монголыг мѳхѳѳх гэж амин хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх гэж л чи золбинтсон муугаар тѳгсѳх юм хийсэн бол чиний л хийсэн үйлийн үр
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Нямаа (66.181.178.165)
    Жирийн ардын хүүг дор нь шоронд хийнэ Яагаад хурал яагаад хойшлов хуцөлгүй ялаа эдэл
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
Top