Нийслэлийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар ажлаа өгч, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан томилогдсон байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр М.Говьсайхан ажлаа авсан даруйдаа зарим нэг томилгоог хийжээ. Тухайлбал тэрээр УИХ-ын гишүүн Н.Учралын хүргэн дүү, загвар өмсөгч А.Чингүүнийг Нийслэлийн орон сууцны корпорацын Мэдээлэл, технологи олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилсон байна.
А.Чингүүн нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 10 орчим залууст зодуулсан хэмээн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ лайв хийж дуулиан тарьж байсан нэгэн юм.
Сэтгэгдэл (4)