өдөр
шөнө
×

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүү томилогджээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдлаа. Улмаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тус намын дэд даргаар томилогджээ. 

Харин Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн дарга Ц.Баатархүүг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Ц.Тувааны хуучин албанд томилжээ.

АН-ын генсекээр томилогдоод буй Ц.Баатархүү нь:

·         2005-2006 Монгол улсын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Дарга

·         2004-2012 Монголын Лектор Төвийн Захирал

·         2012-2013 Нийслэлийн Засаг даргын орлогч 

·         2013-2016 МЛС Трайнинг ХХК-ий УЗ-ын дарга

·         2014-2016 Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын УЗ-ын дарга

·         2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

·         2014-одоо Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх

·         2016 оноос НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн ахлагч

·       2016 оноос МЛС Трайнинг ХХК-ий захирлын албыг хашиж буй залуу боловсон хүчнүүдийн нэг юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top